АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын талаар шийдвэр дотооддоо болон олон улсад эсэргүүцэлтэй тулгараад буй. Тэргүүн хатагтай Мелания Трамп түүний хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэж байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн бол НҮБ-аас энэ асуудалд нааштай алхам хийхийг уриалж байгаа юм.
Саяхан хилийн цэргийн ажилчид хууль бус цагаач эмэгтэйг хүүхдээ хөхүүлж байхад нь салгаж, баривчилсан явдал шуугиан тариад байна. Энэ бодлогын уршигаар 2000 цагаач хүүхэд эцэг эхээсээ тусгаарлагдан хоригдож байгаа юм. Тэдний дунд хөхүүл хүүхэд байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг эрх баригчид нь мэдэгдэж байсан удаатай.
Аргагүйн эрхэнд орсон Д.Трамп шийдвэрээ дахин харж үзэн өчигдөр хууль бус цагаачдын гэр бүлийг салхгүй байх зарлигийг үзэглэжээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад эхнэр нь чухал нөлөө үзүүлсэн гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Уг зарилигт эцэг эхтэйгээ явж байгаа хүүхдүүдийг саатуулах нь бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь саатуулж болохгүй хэмээн заажээ.