НийгэмОнцлох мэдээ

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг албан үүргээс нь чөлөөллөө

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн сурагч 11 настай хүү хөлбөмбөгийн талбайд тоглож байгаа амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 13-нд гарсан. Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газар энэ асуудлаар хуралдаж, хүүгийн ар гэрээс уучлал хүсээд, осол гарсан сургуулийн захиралд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн  Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдөр 79 дүгээр сургууль дээр ажлын хэсэг ажиллаж дүгнэлтээ гаргасан байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар  дээрх шийдвэрийг гаргажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Зүгээр зөв биш,бүр зөвийн зөв байна,ийм юмыг энд авчирч тавьсан этгээдийг ч олж арга хэмжээ авах хэрэгтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close