Тавдугаар сарын 31-нд ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтан ажлын шаардлага тавьсан бармен залууг зодож хамрыг нь хугалсан хэрэг гарчээ.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокед ИНЕГ-ын эрх бүхий удирдах албан тушаалтан дөрвөн хүн, бүсгүйчүүд дагуулан ирж үйлчлүүлж байсан бөгөөд баарны дотоод журмыг зөрчин тамхи татаад байсан учраас бармен О.Т нар шаардлага тавьсан аж.

Шаардлагыг эсэргүүцсэн залуус “Бидэнд шаардлага тавьдаг чи хэн бэ, тэр дарга захирлаа дууд. Ах нарт чинь арга хэмжээ авдаг хоншоортой цагдаа байхгүй” хэмээн хүч хэрэглэжээ.

Эл асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс албан хаагчид бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байна.

Хэрэгт холбогдоод буй Н.Мөнхсүрэн ИНЕГ-ын Дотоод аудитын албаны, Ё.Эрдэнэбат Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажилладаг юм байна. Хохирогч О.Т нар тэр явдлаас хойш ажлаасаа гарсан бөгөөд гэртээ эмчилгээ хийлгэж буй юм байна.

By updown

One thought on ““Ах нарт чинь арга хэмжээ авдаг хоншоортой цагдаа байхгүй” гэж хүч хэрэглэжээ”
  1. Хурган дарга нар өөрсдийгөө их том хүн гэж боддог юм. Хаа сайгүй л чи хэн бэ гэж томордог хүмүүст г хүн бүрт эрх тэгш хууль үйлчилдэг гэдгийг мэдрүүлж байх нь зөв дөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн