Instagram сошиал сүлжээ өөрийн үндсэн аппликэшнд нэг цаг хүртэл урттай видео бичлэг нийтэлдэг боллоо. Зөвхөн үүнд зориулсан тусдаа аппликэшн гаргахаар болсон байна. Ойрын өдрүүдэд шинэ боломжийг бүх хэрэглэгчдийнхээ гар утсанд хүргэх гэнэ.

АНУ-ын дижитал зар сурталчилгааны зах зээлийн 17 хувийг видео бүрдүүлдэг тухай eMarketer судалгааны компани мэдээлсэн байдаг. Мөн гар утаснаас видео үзэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа. Тус улсад өсвөр үеийнхний 72 хувь нь Instagram хэрэглэдэг гэсэн бол YouTube-ийг 85 хувь нь хэрэглэдэг гэсэн тоо бий.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн