Дэлхий дээрх хоёр дахь нарыг асаасан тухай “The Independent”-д мэдээлжээ. Эрдэмтэдийн бүтээсэн энэ хиймэл нарны тусламжтай уснаас устөрөгч ялган авч, онгоц, автомашины түлш үйлдвэрлэхээр тооцоолсон байна. Кельнээс 50 км зайд байдаг Сансрын судалгааны төвд бүтээсэн “нар” нь ердийн гэрэлтүүлгээс 10 мянга дахин их гэрэл гаргах чадалтай 149 прожетороос бүрдсэн аж.
Энэ бүх гэрлийг ганцхан цэгт тусгавал Цельсийн 3.5 мянган градус дулаан төвлөрүүлэх бөгөөд өрөөнд орсон хүн шууд нүүрс болох аюултай гэдгийг тус төвийн захирал Бернер Хоффшмидт хэлжээ. Хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хий ялгаруулж агаар бохирдуулдаггүй түлш хайж буй өнөө үед нэг алхам, устөрөгч бол үүний нэг хувилбар гэж Төслийн удирдагч хэлсэн байна. Гэхдээ бүх хүн төрөлхтнийг ийм түлшээр хангахын тулд хэдэн тэрбум тонн ус, асар их эрчим хүч шаардлагатай гэнэ.