Нохойн хүзүүнд төмөр зүүж санаатайгаар живүүлэх гэж байжээ

Замын хажууд ус дуслуулан чичирч зогсоо спаниель нохойг харсан бүсгүй гайхахад хүрчээ. Тэрээр уг нохойтой юу тохиолдсон болохыг тодруулахаар машинаа зогсоон буусан аж. Нохойны хүзүүнд ямар нэгэн хачирхалтай эд зүүлттэй байхыг тэр ажиглажээ.

Ингээд түүн рүү ойртож очоод, уг зүйл юу болохыг ойлгонгуут өрөвдөн уйлсан байна. “Би түүнийг хараад шууд л мэлмэрүүлсэн. Хүмүүс яагаад ийм муухай үйлдэл хийж байгааг төсөөлж ч чадахгүй байлаа” хэмээн тэрбээр бичжээ. Нохойны хүзүүнд хүнд төмөр ачаа зүүлттэй байсан нь түүнийг санаатайгаар усанд живүүлэн хөнөөх гэснийг гэрчилнэ.

Гэвч өрөвдөлтэй нохой яаж ийгээд живж үхэлгүй, гараад ирсэн бололтой. Бүсгүй нохойг машиндаа оруулаад, мал эмнэлэг рүү аваачин үзүүллээ. Азаар, нохой цоо эрүүл байж. Энэ тохиолдлын тухай уг эмэгтэй фэйсбүүк хуудсандаа бичлэг оруулсан нь хэдхэн хоногийн дотор нэг сая гаруй хүний хүртээл болжээ. Уг бичлэгийг үзсэн хэдэн зуун хүн эгдүүцэж, нохойг зэрлэгээр хөнөөх гэсэн хүний араатан авирыг шүүмжилсэн байна.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.