Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалангийн “амь тасарчээ”. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж бид үр хойчдоо “Улаан цутгалан байсан юм” гэж хэлэх л үлдсэн бололтой. Нэг сар гаруйн өмнөхөн Бат-Өлзий сумын Засаг дарга М.Жамъяаншарав “Олон нийтийн сүлжээгээр уул уурхай компаниудаас болж Улаан Цутгалан тасарлаа гэдэг зүйл яригдаад байна. Манай суманд уул уурхай байхгүй ээ, ямар ч холбоогүй. Байгаль экологийн шууд хүчин зүйлээс хамааралтай. Таван сарын 20-д гараад бороо хур элбэгшээд ирэхээр хэвийн болдог” гэх тайлбарыг өгч байв.
Өмнөговь аймгийн найман гайхамшигийн нэг 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн эл хүрхэрээ өнөөдөр улаан шороогоор уйлж байгаа нь байгаль эх дэлхийтэйгээ буруу харьцсаны үр дагавар билээ. Гадаад дотоодын иргэдийн ирэхийг хүсдэг энэ газар ердөө л дурсамж болон үлдэхэд ойрхон байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/munhuchral.munguldei/videos/576213052550373/” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]Ус нь хүний амьдралын амин чухал хэрэглээ, юугаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ билээ. Усны үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршидог. Манай улсын хэмжээнд 2007 оны усны тооллогоор 5,128 гол горхи урсдаг байснаас 852 нь, 9,306 булаг шандын 2,277 нь, 7,474 нуур цөөрмийн 1,181 нь, 429 рашаан усны 60 нь ширгэж үгүй болсон байна. Гүний усны түвшин 3-5 метр доошилсон бол Мөнх цаст уулын 40 хувь нь хайлжээ. Өөрөөр хэлбэл нийт гол мөрний 16 хувь, булаг шандын 21.8 хувь, нуур тойрмын 28 хувь нь ширгэж үгүй болсон гэсэн мэдээ байна.
1 comment
Өмнөговь аймагт байдаг хэрэг үү?