Согтуу жолооч нар хүүхдүүдийнхээ амь насыг даатгах нь зөв үү?

Улаанбаатар хотын дарга С.Батболд хичээлийн жил дуусахад сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн ийм цаг үед эрдмийн баяраар архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон захирамж гаргасан. Гэвч архи согтууруулах ундаатай холбоотой зөрчил гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Энэ сарын эхээр Дархан-Уул аймаг төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан тавдугаар ангийн сурагчдыг тээвэрлэж явсан автобус осолдож найман хүн бэртсэн хэрэг гарсан. Тэгвэл Хан-Уул дүүрэгт төгсөлтийн баяр тэмдэглэж явсан хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобусны жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон цөөнгүй илэрсэн гэж Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр мэдээллээ.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.