Энд эмч нар үсээ хусуулж, тэнд өвчтнүүд үхэл амьдралын заагт амь тэмцэнэ
2018-05-16 15:04

Эмч нар “цалингаа 50 хувиар нэмж өгөхийг шаардаж” төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад дөрөв хонож байна.
Тэдний суултад хөдөлмөр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг салбаруудын албан хаагчид нэгджээ. Тэд цалингаа шат дараатайгаар нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм. Ажил хаялт дараагийн хэлбэр лүү шилжиж үсээ хусуулж эхэлжээ.
Хэдийгээр ингэж тэмцэж байгаа нь зөв ч гэсэн хүнд өвчтэй, өнөө маргаашгүй хагалгаанд орох олон өвчтөн эмнэлэгт бий. Тэсч ядна ёолж байгаа тэр хүмүүсийг хохироож болохгүй. Эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирвол хэн хариуцлага хүлээх вэ?