Говь-Алтайн АН-ыг самрахаар зэхэж буй Ц.Нанзаддоржийн зургаан настай хүү сая долларын хадгаламжтай

Монголын төрийг шунхай шулаачдийн үүр болгож буй хүний нэг бол Төрийн өмчийн хороон дарга асан . Тэрбээр удахгүй болох Ардчилсан намын дотоод сонгуульд Говь-Алтай аймгийн Намын хороон дарга болохоор санаархаж буй юм билээ. Алтайчууд энэ хүнээс олон жилийн өмнө арай гэж салсан. Төрийн өмчийг хувьдаа завшдагаараа алдартай 2015 онд АТГ-т албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө орлогыг сонирхоё. Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай.

Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий Toyota LEXUSES330болон Toyotaзагварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг”, “Гурван гол бааз”, “Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байх 2015 онд Н.Нанзаддоржийн Худалдаа хөгжлийн банкин дахь картанд 4 сая 926 мянга 600 ам.долларын үлдэгдэлбайсан бол Төрийн банкины төгрөгийн дансанд 2 сая, ХХБ-ны төгрөгийн дансанд 933 мянга, Хаан банкны төгрөгийн дансанд 373 мянган төгрөг байсан.

Хамгийн сонирхолтой нь түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай юм. Харин энэ үед Ц.Нанзаддоржийн Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалыг хашсаныхаа төлөө авч байсан цалингийн орлого нь жилийн 12 сая төгрөг гэж мэдүүлсэн байх юм.Жилдээ 12 сая төгрөгийн цалин авдаг -ны даргын заргаан настай хүү сая сая ам.доллар, сая сая юанийн хадгаламжтай байсан нь хамгийн ихээр анхаарал татаж байгаа. Энэ хүний хууль бус үйлдэл үүгээр тогтохгүй учир цаашид олон баримтуудыг дэлгэх болно.

Эх сурвалж: http://tonshuul.mn/index.php?newsid=9854

logo-2-300x87 Говь-Алтайн АН-ыг самрахаар зэхэж буй Ц.Нанзаддоржийн зургаан настай хүү сая долларын хадгаламжтай

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

46 сэтгэгдэлтэй

  1. АТГ гэдэг газар чинь хөрөнгө орлогын мэдүүлэг аваад л хав дарчихдаг газар юмаа , энэ их хөрөнгийнх нь эх үүсвэрийг шалгадаггүй хэрэг үү

    Хариулах
  2. бүгдээрээ босоё

    Монголчууд аа ингээд хараад зүгээр л суугаад байвал улам л даврана шүү дээ. 500 1000 луйварчин гэр бүлийг 3 сая ард түмэн ялнаа. Бүгдээрээ тэмцэе ээ босоё оо

    Хариулах
  3. Эрх мэдэл, эд хөрөнгөнгийн сонирхолтой нь нам дагаж төрийн албанд шигдэн амь амьдралаа хамгаалж байхад зарим нь улаан нүүр халуун гараараа хувийн хэвшилд зүтгэж энэ улсыг чирч явж байншдээ. 4жилд нэг болдог сонгууль нэг хэсэгт нь ашиг авчирч нэг хэсэгт хохирол учруулж байх дүр зургаас харахад НАМ дагаж далдганаад байдаг гарууд эдгээр нөхдийн гар хөл болж жаахан хишиг хүртчихээд тэр намынхаа төлөө үнэнчээр зүтгэж эднийг илүү хүчтэй болгоод байдагт гол нь байгаам. Хэрэв зээ ард олон нийтээр шударга байсан бол эд нар яаж тасархай түрүүлж байхав дээ!!! Хараалтай ерөөлтэй мөнгөөр энэ жаахан үрээ юунд бузарлан вэ? Ийм хүмүүс төрийн албанд ажиллаж байхад яаж Монголын төр хүчтэй байх вэ дээ!! Олон талаас нь чоно зулгааж байхад нохойд юу үлдэх вэ

    Хариулах
  4. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйг мэддэгүй юм уу .зальдуульсан луйвардуулсан нь бидний хохь биз дээ ингэж бухимдаж байхын оронд өөрсдөө жаахан юм хусахыг бодооч

    Хариулах
  5. Энэ хүн мөнгө луйвардахаас гадна эхнэр хүүхдээ хаяад сапоро дээр зогсдог биеэ үнэлэгч үнэлж байж 6 настай хүүхэдтэй болсон байх түүнээс хүүхдүүд нь бүгд том болсон их хүн муутай хүн дээ- говь-алтайхан дэмжих үү

    Хариулах
  6. ТӨХорооны Ганхуяг ах яг энэ хүний тухай ингэж ярьж билээ. Ийм их хөрөнгөтэй хүн гэж бас байнаа. Нэмээл нэмээл хувьчилж аваад байдым байхдаа. Шуналаа гэж

    Хариулах
  7. Нанзаддорждоо биш ээ, Наад төрийн өмчийн хороогоо цэгцэл ээ, Системдээ байна, хэн ч даргаар нь очсон хэдэн бор юм олохыг бодоод цаашаа даврахыг бодно, Хууль хяналт, хүний ухамсар дорой байгаа ш дээ, Хятад лугаа чөлөөт зах зээлтэй, улстөрийн хувьд харин чөлөөт бус /сайн хүнээр эсхүл намаар/ удирдуулах нь зүйтэй. Хүний ухамсар барууны түвшинд хүрээгүй боловч задгай тавьчихаар ингээд байх шиг байна аа.

    Хариулах
  8. Хөрөнгийн хулгайч луйварчдын гар хөл болж олон жил явсан хүн. Иймэрхүү унацтай байдаг байж. “Манай тал биш”гэж мөн ч олон хүнийг ажилгүй болгож байсныг нь сайн мэдэх юм бна

    Хариулах
  9. Unen yumuudaa hun gutgeed mongolchuud uchnuun udur arhidaad ajlaasaa halagdaad mungugui bolhooroo bolj butej gaigui amidarch bgaagaa haraagaad bugdiig nad shig bolgo geed l. Haha bi lav itgehgui bna Nanzaddorj guaitai zunduu uulzaj bsan harinch TOX-g gants avch yavdag hun ni l bsandag

    Хариулах
  10. Н.Ханой миний аав нэг хэлэхдээ ширээн дээр хэмжиж байгаад : миний хүү энд төрөөд энд үхнэ. Тийм болохоор ийшээ тийшээ муруйх хэрэггүй гэсэн юм аа. Би хийсэн. Нүүр дүүрэн сайхан унтаж байна. Идэх боломж байсан. Би аавынхаа хэлснээр байлаа. Намайг шалгуулж зовоосон Гансүх, Хүрэлсүх, Дэнзэн, Одхүү бүгд шорон гэхээр миний үр хүүхдүүдэд Төрд итгэл хаана байх вэ нөхдөө.

    Хариулах
  11. Хөрөнгө орлогын мэдүүлгийг доллароор мэдүүлж болдог болциймуу. Долларын дансанд доллор байвал тухайн өдрийн ханшаар төгрөгрүү шилжүүлж бичдэг ш дээ. Юань ч ялгаагүй.

    Хариулах
  12. Аятайхан өрсөлдөж чадахгүй хүнийг ингэж худлаа гүтгэхээ болиоч наад хүн чиний харин ч төрийн өмчийн хороод авч явж байсан хүн шүү Олон хүний хулгай луйварт саад хийж байсан Тэр ТӨХ-ний буурал толгойтой Ганхуяг чинь хамт 10-р анги төгссөн хүн өөрөө дарга болж чадахгүй, хулгай луйвар хийхэд нь саад болдог болохоор хэвлэлээр байнга худлаа юм бичээд нуугдаад суудаг хүн. миний мэдэхийн барилгын бизнест их эртнээс хөл тавьсан хүн дээ хадгаламжид 1 сая төгрөг л байсан биз тоо уншиж сурах хэрэгтэй

    Хариулах
    • Угаасаа хөрөнгө орлогын мэдүүлгийг доллар, юаниар мэдүүлдэггүй төгрөгөөр мэдүүлдэг шд. 4 сая төгрөг байсныг нь доллар гэж бичээд байх шиг байна.

      Хариулах
  13. ТӨХ-ны даргаар очсон хүн “тэнгэрийн умдаг” атгадаг гэлтэй. З.Энхболдоос эхлээд л бүгд хөлжицгөөсөн байх шүү хөөрхийс.

    Хариулах
  14. Энэ 20 жил хайрлаж ханилсан эхнэр хүүхдээ мөнгөтэй болонгуут хаяад саппоро дээр биеэ үнэлдэг долгор гэдэг биеэ үнэлэгчтэй нийлж байж гаргасан дебил хүүхэд байна. Түүнээс өөрийнх нь хүүхдүүд бүгд том болсон. Энэ төрөөс мөнгө хулгай хийхээс гадна 20 жил болсон эхнэрээ хуурч төрийн өмчийн хорооны тунгалагтуул гэж нөхөргүй яанхан хүүхэнтэй явж байж эхнэр хүүхэддээ хөөгдөж салсан хуучин эхнэр нь гоюь-алтайн нутгийн сайхан эгч байдаг энэ ахыг х муухай хүн гэж ярьдаг юм билээ

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.