“Жудаг”-аа алдсан бөхчүүд буюу үүдээ барьсан “бөхийн өргөө”

Бөхөө гэхээр л нүд нь сэргэдгээрээ бидний монголчууд бусдаас дэндүү содон. Тиймдээ ч нутгийн нэг залуу наадмаар сайн барилдаж ул­сын начин боллоо гэвэл аймаг, сумаараа “хөл алдаж” зарим нь жийп машин, азарга адуу бэлэглээд сүйд болдог нь амьдралын нэг үнэн.

Монгол бөхтэй өдий жил салшгүй явж, өнөөг хүртэл бараг л цорын ганц илэрхийлэл нь болж ирсэн шинж бол бөхийн жудаг ёс байдаг. Монгол бөхийн жудаг гэдэг зан чанар, төлөв байдлын дээд л гэсэн үг. Бөх хүн гэдэг зүгээр л нэг сайхан бие, чадал бяр, уран сайхан мэхнээс бүрддэггүй. Тэр жудаг гээч зүйл нь бөхийг авч явдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд монгол бөхийн жудаг ёс сэвтэж эхэлсэн талаар ихээхэн ярих болсон. Архи уух, авгай эргүүлэх, зодоон цохион хийх, хар тамхины хэрэгт хүртэл орооцолдох, сүүлдээ бүр “өргөө”, “холбоо” хоёроо булаалдаж эцэс төгсгөлгүй маргаан үүсгэх болов.

Р.Ням­дорж тэргүүнтэй 30-аад жил болсон нэг холбоо байна. Энэ сарын эхээр Цэцдийн зөвлөлийн хурлаа хийж шинэ удирдлага нь тамга, тэмдгээ гардаж харагдсан. Гэтэл цаана 2017 оны сүүлчээр нэг буйдхан “Их эе” зохион байгуулсан нөхөд бас нэг холбоо бий болгосон. Хэсэг нөхдийн хуйвалдаанаар бий болсон тэр холбоо хүчингүй, ёстой хууль ёсны биш тэдний явуулга ард олныг, бөх сонирхогчдыг төөрөгдүүлэх, бөхчүүдийг хага­лан бутаргахыг оролдож байна гэж мэдэгдэл гар­гаад байна. Ингээд бүх юмаараа ив ижилхэн хоёр холбоотой боллоо гэж иргэд ярьж байна. Зарим нь Л.Чинбат холбоог булааж авсан гэх юм билээ. Энэ асуудалтай холбогдуулан Бөхийн өргөөг зориход цагдаа нараас өөр хүн харагдсангүй. Энэ юуг хэлнэ вэ?

Нэгэн цагт мөнгөтэй нь мөнгөө, малтай нь малаасаа хандивлан байж босгосон “Бөхийн өргөө” тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьжээ. Сураг сонсох нь ээ тус газарт өчигдөр орой бөхчүүд өргөөнийхөө үүдэнд хөшилдөж, хоорондоо талцаж, эвдэж, эцэстээ цагдаа оролцох хүртэл асуудал үүсгэсэн бололтой. Учир нь ард олныг бөх сонирхогчдыг төөрөгдүүлээд буй бөхчүүд хоёр холбоотой болсон дээрх асуудал яригдаж байна. Үүнээс үүдэн бөхчүүдэд бөхийн өргөө нь хэрэгтэй юу эсвэл холбоо чухал уу гэх асуудал яригдаж, “Бөхийн өргөөг хувьчилъя”, “Төрийн мэдэлд авъя” гэсэн санаачилга ч дуулдаж эхэллээ.


Б.Цэцэг

buhiin-urguu1 "Жудаг"-аа алдсан бөхчүүд буюу  үүдээ барьсан "бөхийн өргөө"

zurag-5 "Жудаг"-аа алдсан бөхчүүд буюу  үүдээ барьсан "бөхийн өргөө"

buhiin-urguu2 "Жудаг"-аа алдсан бөхчүүд буюу  үүдээ барьсан "бөхийн өргөө"

urguu3 "Жудаг"-аа алдсан бөхчүүд буюу  үүдээ барьсан "бөхийн өргөө"

urguu4 "Жудаг"-аа алдсан бөхчүүд буюу  үүдээ барьсан "бөхийн өргөө"

02-4 "Жудаг"-аа алдсан бөхчүүд буюу  үүдээ барьсан "бөхийн өргөө"

mahsaan "Жудаг"-аа алдсан бөхчүүд буюу  үүдээ барьсан "бөхийн өргөө"

  • WordPress
  • Facebook

3 сэтгэгдэлтэй

  1. барилдахаа больчиоч улс орны хөгжилд нэмэр болж байгаа биш хэдэн тарган гахайнууд хэлдэг хэдэн үгийгнь сонссоор байгаад бараг цээжиллээ тэд нарт түрүллээ гээд байр сав машин авч өгч байхаар оронд нь аймаг сумдадаа жижигхэн үйлдвэр бариж хүн ардаа ажилтай болгооч үнэн тэнэг нутгийн зөвлөлүүд хэдэн тэнэг бөхчүүд бүүр залхаж байна гахайнуудаа

    Хариулах
  2. Үнэн хэрэгтээ бол энэ бөхийн өргөө улсын хөрөнгөөр боссон юм шүү. Засгийн Газар 1997 онд 800 сая төгрөг гаргаж байж бариулсан. Иргэд хандив өгсөн боловч тэр нь тун бага байснаас мөнгө гаргасан хэрэг шүү. Хувьчилсан гэж сонсоогүй. Одоо харин албан ёсоор хувьчлах, эсвэл бөхийн холбоонд түрээсээр ашиглуулах 2 ын нэгийг сонгох ёстой байх.

    Хариулах
  3. Byrmoson khaaj duudlaga hudaldaand oruulj byartai horongotei Chinba ni avnuu Ba,Ben ni avnuu mongiig ni ulsin orlogod avch oroo tol hereggvi hervvliin bai gvzeenvvd tiim ih chaddag yum bol tolgoigooroo amidartsgaa ulsad heregtei vil bvtee

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.