Б.Амархүү: Манай нам ялсан, та нар намайг яаж ч чадахгүй

Хүн зодож, танхайрсан хэрэгт холбогдсон дуучин Б.Амархүүг Сүхбаатар дүүргийг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон. Тэрбээр энэ сарын 9-10-нд шилжих шөнө “Хүүхдийн 100”-гийн орчимд нэгэн рестораны гадаа нэгэн залуугийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан байна.

Зодооны үеэр түүнтэй хамт нэгэн хүн оролцсон гэнэ. Энэ үеэр хүмүүс үймээнийг болиулж, цагдаа нар иржээ. Тухайн үед дуучин Б.Амархүү “Манай нам ялсан. Та нар намайг яаж ч чадахгүй хэмээн хашгирч байсан гэнэ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хүн зодоогүй, харин ч танихгүй хүмүүстэй нийлж үгийн зөрүүгүй намайг зодсон” гэх тайлбар өгчээ.

Дуучинд зодуулсан хохирогч залуугийн өмгөөлөгчийн хэлснээр энэ хэргийг Сүхбаатар дүүргийг цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан материалыг Улсын ерөнхий прокуророос гэнэт татан авч хянах чиглэл өгсөн аж. Тиймээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлж, Б.Амархүүг хаацайлахаар оролдож, улмаар хуулийнхан Б.Амархүүгээс гэрчийн мэдүүлэг авсан гэх худал мэдээлэл тарааж байна хэмээн үзэж байгаа аж.Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид “хүндэвтэр гэмтэл” учирсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

  • WordPress
  • Facebook

7 сэтгэгдэлтэй

  1. Энэ нэг эр охин нь мэдэгдэхгүй юманд нам ялагдах ялагдахгүй ямар хамаатай юм Энэмэтийн гомогууд л намын нэр төрийг бузарладаг байхгүй юу

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.