Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах үүднээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын барилгуудыг буулгаж эхэлжээ. Одоогийн байдлаар нийслэлийн 2 дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 6 барилгыг буулган шинээр барих 4 төсөл хэрэгжүүлэгчийг нийслэлийн Засаг даргын захирамжаар батламжилсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааг төрөөс зохион байгуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 15 барилгыг буулган Хан-Уул дүүрэгт “ЭФЭС констракшн” ХХК, “Нутгийн буян” ХХК, Баянгол дүүрэгт “Тэргүүн чансаа” ХХК нь 301 айлын 3 орон сууцны барилга шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд бусад байршлуудад барилга угсралтын ажил явагдаж байна.
Тухайлбал, хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд дараах аж ахуйн нэгж, байгууллагад төсөл хэрэгжүүлэх эрх олгосон “БАТЛАМЖ”-ийг гардуулсан байна.
Үүнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай БҮК 53, 54 дүгээр байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ гэр түншлэл” ХХК Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 10 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК Баянгол дүүргийн 2 дүгаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 26 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи констракшн” ХХК Баянгол дүүргийн 2 дүгаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 31, 33 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи констракшн” ХХК тус тус шалгарлаа.
1 comment
irgeedees sanal avsan geed yavaad baidag hedhen hunees avchihaad huchlehgeed baina shuu