Дэлхийн алдарт Кока Кола компани согтоох үйлчилгээтэй ундааг Японд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тус компани 125 жилийн түүхэндээ анх удаа 3-8 хувийн спиртийн агууламжтай ундааг үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Энэ нь Японд эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж буй Чу-Хи нэртэй ундаатэй төстэй гэнэ.
Кока Кола компани гэхдээ бага зэрэг согтоох үйлчилгээтэй шинэ бүтээгдэхүүнээ Японы зах зээлээс бусад зах зээлд гаргахгүй аж.
Ундаа шиг амттай боловч бага зэрэг согтоох үйлчилгээтэй “Hooch”, “Reef”, Smirnoff Ice” болон “Bacardi Breezer” ундаанууд 1990-ээд оноос Их Британийн зах зээлд гарч эхэлсэн түүхтэй.