Сэтгүүлч, нийтлэлч Эван Бласс Samsung Galaxy S9, S9+ гар утас ямар үнэтэй байх талаар “Twitter”-тээ жиргэжээ.

Блассын олсон мэдээллээр S9 нь 841 евро байх бол S9+ нь 997 евро байх гэнэ.

Эдгээр утаснуудын хуучин загвараасаа ялгарах гол давуу тал нь аппарат, дүрслэл, бичлэг боловсруулах программ хангамжийг нь сайжруулсан байна. Тухайлбал 12 мегапиксель камер нь секундэд 480 кадр буулгах чадалтай. Түүнчлэн хөдөлгөөнтэй апетуртайгаас гадна эсрэг талын камер нь 8 мегапиксель гэнэ.

Samsung компани Galaxy S9, S9+ гар утаснуудаа маргааш (2018.02.25) буюу Барселонад “Mobile World Congress” олон улсын үзэсгэлэн нээгдэхээс нэг хоногийн өмнө танилцуулах юм. Харин 03 дугаар сарын 16-наас худалдаалахаар төлөвлөжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн