Багшийн буруугаас болж хүүхэд ангидаа шээж, доог тохуу болсныг зүгээр өнгөрөөх үү?

2018-02-23 11:511min39
surguul

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын тэргүүний 24-р сургуулийн багш нар  найман настай охиныг “шээсээ барь” гэснээс болж охин тэсэлгүй өмдөндөө шээсэн байна. Энэ явдал хэдхэн хоногийн өмнө гарсан бөгөөд гуравдугаар ангийн сурагч шалгалт авч байгаа багшаасаа “бие засмаар байна” гэж олон удаа гуйсан байна. Гэвч “шалгалт авч байна” гээд  гаргаагүй тул охин хүнд байдалд оржээ.

Бяцхан охиныг ангийнх нь 60 гаруй хүүхэд шоолж, чичилсэн байхад тухайн сургуулийн багш нар ямар нэгэн сэтгэл заслын арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгдээгүй болохыг сурагчийн нагац эгч хэлж байв. Иргэн Б-гийн хэлсэнээр ангийнх нь хүүхэд дээд ангийн есөн настай эгчид нь хэлсэнээр эгч нь дүүгээ авч, гэртээ хэлжээ. Гэрийнхнийг нь очиход хүүхдийн шээсийг арчаагүй, өмд нь дарайгаад хатчихсан, сандлаасаа босож чадалгүй уйлж суусан байдалтай байжээ. Үүнээс болоод насан туршийн хар толбо, өөртөө итгэлгүй болох, ахлах ангид орсон ч өмдөндөө шээдэг хүүхэд гэж дооглуулж эцэст нь амиа хорлох эрсдэл гарахыг үгүйсгэхгүй гэж хэвлэлд ярилцлагадаа дурдсан.

Охин “сургуульдаа хэзээ ч явахгүй” гэж гэрийнхэндээ хэлсэн байна. Охин Шведэд амьдарч байгаад саяхан эх орондоо ирээд тус сургуульд шилжин суралцаж байгаа аж. Мөн бөөрний үрэвсэлтэй тул удаан шээсээ барьж чаддагүй хүүхэд гэнэ. Ийм мэргэжлийн том алдаа гаргасан багш нарт тус сургуулийн зүгээс тодорхой хэмжээний арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр болсон гэдгийг сургуулийн удирдлагууд мэдээлсэн байна. Энэ мэтчилэн багш нартай холбоотой хэрэг зөрчилүүд цөөнгүй гарсаар байтал тухайн үед нь арга хэмжээ авна гэх хариултаар ам таглаж чимээгүй болдог байдалд хэзээ хэн хариуцлага тооцох вэ?

39 сэтгэгдэлтэй

  • 0202

    2018-02-23 11:57 at 11:57

    Балиар,манай багш нар шалгалт авах ажилаа хамгийн мундаг ажилаа гээд ойлгочихсон яс юман дээрээ өөрсдөө мэдэхгүй яг номын үгээр хүүхдэд хичээл зааж байгаа нэрээр ангид хорьж,цагдаж суудаг.Энэ багшид арга хэмжээ авах хэрэгтэй шаардаж байна

    Хариулах

  • И

    2018-02-23 12:12 at 12:12

    Ямар балиар сэтгэлгүй новш вэ арай ч дээ нялх бяцхан үрстэй ингэж харьцаж болохгүй хөөрхий нялх амьтан ямар сайндаа сандлаасаа босохгүй уйлж суухав дээ арай ч дээ ар гэрийхэн нь заавал эргэж хөөцөлдөж арга хэмжээ авхуул миний хүүхдийг ингэсэн бол муу дуракийг үсэртэл алгадаад захирал дээр нь чирээд орох байлаа тэр муу шалгалт юу юм бэ угаасаа бага ангид дүн тавидаггүй биз дээ

    Хариулах

  • Зочин

    2018-02-23 12:13 at 12:13

    цаг өөр болсон үедээ. дээр үед шээс гоождтол алгадуулдаг бжээ. багшд зодуулсан гэж аав ээж мэдвэл өмөөрөх бүү хэл нэмж адис хүртээдэг бж билээ.

    Хариулах

  • Ц

    2018-02-23 12:13 at 12:13

    Хүүхдийн сэтгэхүйд үнэхээр хүнд тусна шүү. Ямар хариуцлагагүй юм бэ.Арай уян хатан хандаж болоогүй юм байхдаа.Багш нараа анхаараарай.

    Хариулах

  • zochin

    2018-02-23 12:14 at 12:14

    bagsh nar mungunii shunaltai humuus

    Хариулах

  • Н

    2018-02-23 12:17 at 12:17

    Эргүү минь цаг үе өөр болсон яахаараа хүүхэд бие засна гэж байхад гаргадаггүй юм чам шиг өөрийгөө хөгжүүлээгүй хоцрогдсон аль цаг үед амьдарч байгаагаа мэдэхгүй юмнуудаасаа болж улс хөгжихгүй байгаа юм чи аягүй бол хувь хүний хөгжил гэдэг юмыг насандаа ч сонсоогүй байлгүй чиний хүүхэд насны харанхуй бүдүүлэг үе хоцрогдсон

    Хариулах

  • ГАРБУУ

    2018-02-23 12:20 at 12:20

    МИНИЙ ХҮҮХДИЙГ ИНГЭСЭН БОЛ БИ ТЭР МУУ ЛАЛРЫГ ШУУД БУУДАЖ АЛНА.

    Хариулах

  • я

    2018-02-23 12:22 at 12:22

    арга хэмжээ авахыг хүлээж суугаад хэрэггүй шууд тэр багштай нь хүүхдүүдийн нүдэн дээр өөртэй хэрүүл хийж хариуцлага ярих хэрэгтэй өөрөө ичиж байж дараа нь тийм үйлдэл гарахгүй байх боловуу тэгээд өөрөө хариуцлага ярихгүй байх

    Хариулах

  • Зочин

    2018-02-23 12:25 at 12:25

    өөрөө шээдэггүй юм байхдаа багш нь. Шээтэл нь хорьвол таарах новш вэ тэр багш. Ер нь шээх, баах асуудал хүний сэтгэлээс хамаарах биш шүү дээ. Тэрийг ойлгодоггүй хүн багш байгаад яах юм бэ. Халаач ажлаас нь.

    Хариулах

  • зочин

    2018-02-23 12:27 at 12:27

    Багшийг халчихвал өөр газар давтагдахгүй. Нөгөө хариуцлагын жил бил үү. Энэ хүүхдэд маш том цохилт

    Хариулах

  • Багш

    2018-02-23 12:30 at 12:30

    Архангайн 1-р сургуулийн багш нар ялгаагүй. ёс зүйгүй нөхөд байдаг юм. Ангийнх нь хүүхдүүдийн дэргэд ээж, аавыг нь элдвээр хэлж хүүхдийг загнах нь хэвийн…

    Хариулах

  • Delgermaa

    2018-02-23 12:31 at 12:31

    Олон жилийн өмнө ХУД ийн 52-р сургуульд сурдаг дүүгийн минь хүүг багш нь удаан номхон зогсоож шиитгэснээс болж өмдөндөө шээсэн.
    Ангийхнаахаа элэг доог болж уйлж дахин сургуульд явахгүй гээд бөөн юм болсон доо.Хэд хоног хичээлпээ яваагүй.
    Ийм ес зүйгүй багшийг ажиллуулахгүй байх естой байхаа сайдаа.
    Багшийн нэрийг нь бичээд арга хэмжээ ав !!!!!!!

    Хариулах

  • Зочин

    2018-02-23 12:38 at 12:38

    Яасан ёс суртахууны доголдолтой багш ве дее !! Сурагч охиныг ийм байдалд оруулж бдаг

    Хариулах

  • зочин

    2018-02-23 12:42 at 12:42

    Хүний тэр дундаа хүүхдийн байгалиас заяасан эрхийг зөрчиж буй багш нарыг ажлаас нь халах хэрэгтэй

    Хариулах

  • irgen

    2018-02-23 12:43 at 12:43

    nyalh amitnig uruwdduggvi yu bh da uneheer setgelgvi archaagvi humuus yum daa etseg eh ni gomdol gargaj arga hemjee awah heregtei shu

    Хариулах

  • geo

    2018-02-23 12:45 at 12:45

    er ni bagch nar maani cetgel zvrhnii bolovsrol gej estoi gazart unachihsan hvmvvs bgaad bnaa ouynii bolovsrol yah ve uursduu hvn boloogvi hargis hertsgii aash avirtai hapiltsaanii ur chadvargvi zvrh setgel ni hooson bna shvvdee

    Хариулах

  • Уншигч

    2018-02-23 12:53 at 12:53

    Ийм сэтгэлтэй хүнийг ажлаас нь халж, багшлах эрхийг нь хасах хэрэгтэй, шалгалт аваа л биз, тэр юу юм бэ, хэнд хэрэгтэй, ямар ач холбогдолтой, ямар том ажил хийсэн болоод хүүхдийг ингэж тамлаж байгаа юм бол. Арга хэмжээ авна л гэнэ, арга хэмжээ гэж юу юм, их л бодож цалин хасана тэгээд яах юм, цаг үеэ мэдэрдэггүй, наад тэнэгийн чинь оюун ухаан өөрчлөгдөхгүй ш дээ. “Бөөсөнд хутга” гэгч л болсон байна, үнэндээ.Мест местэндээ худлаа томорсон амьтад олон болсон байна, шалихгүй байж.

    Хариулах

  • hen guai

    2018-02-23 12:57 at 12:57

    Odoo ter bagsh uuruu ajlaasaa garah heregtei. Said ni yuu hiihiig harii

    Хариулах

  • Зочин

    2018-02-23 12:57 at 12:57

    bagh tegdeg sh dee bi xurtel 1 angidaa sheej blaa odoogoos 20 garan jiliin tertee …

    Хариулах

  • Өлзий

    2018-02-23 13:08 at 13:08

    Залхуу эцэг эхчүүд хүүхдээ памперст дасгаснаас болж задгай шээстэй болоод байна. Үүнд эцэг эх л гол буруутай. Өвөө эмээ нар маань хүүхдийн нуруу аарцганд шар тос шингээсэн хар даавуу тавьж шээсний өвчнөөс хамгаалдаг байныг занших ёстй. Баруунд том хүн хүртэл шээсээ савируулаад явдаг болсон гэсэн шүү. 8 настай охин том бол нилээд том болж учраа олсон байх ёстой

    Хариулах

    • bn

      2018-02-23 14:07 at 14:07

      uvchin zovlon hend ch tohioldoj bolno.

      Хариулах

    • bn

      2018-02-23 14:10 at 14:10

      Heden nastai baih ni hamaagyi shyy Ulzii mini

      Хариулах

  • бж

    2018-02-23 13:13 at 13:13

    ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ шдээ анги хамт олны өмнө уучлал хүсэх ёстой эсвэл зохих ёсны хариуцлагаа хүлээх болов уу

    Хариулах

  • zochin

    2018-02-23 13:14 at 13:14

    Mongoliin baga angiin bagsh nar byatshan huuhdiin derged uursdiiguu tom gej haruuldag ch unendee tun jijig buduulgee haruuljee ter byatshan ohind nasan turshiin tolbo uldeelee dee .orchin u-iin huuhduud yamar bilee dee. Bagsh nar uuriin ur huuhedtei zuirlej uzdegguin tom jishee gej uzehees yu geheb dee.Bas l hulduu shu.Jaahan bolobsormoor suraltsmaar bga yum l daa.

    Хариулах

  • зочин

    2018-02-23 13:33 at 13:33

    Юун залхуу эцэг эх гэж Өлзий та шээдэггүй юу арчаагүй амьтан бэ чи ийм малуудаас болж монгол хөгжихгүй байгаа луйварчидын хоол болоод байгаа Монгол ийм багш нар маш их бий энэ багш нэртэй оронцогуудыг ажлаас нь халтал нь араас явах хэрэгтэй

    Хариулах

  • narka

    2018-02-23 13:45 at 13:45

    2017 onii 05-r sard manai zee huug hurtel zugeer suu geed nomoor nuur luu ni tsohij nudnii dooguur ni shalbraad huhurch havdsan bsanshtee.bi zurgiig avsan bga .ter bagshiig dahij iim yos zuigui uildel gargaval bi shuuhed ugnu gej bodoj bga.Baga angiin bagsh nar hediigeer onoloor zaadag ch gesen huuhded amidraltai holboj l hicheelee zaah heregteishte.

    Хариулах

  • anhaar

    2018-02-23 14:09 at 14:09

    ene suuliin u-; dend baga surguulid bagsh bolj bgaa humuusiig sain shalgaj bj avah heregtei bgaa ym.. dandaa muu surlagati humuus bagsh bolno. tegeed teer ni ymarch medremjgui… huuhdiig omdond ni sheelgesen bagshiin 1000 huvi buruu…

    Хариулах

  • бат

    2018-02-23 14:11 at 14:11

    Энэ багшын багшлах эрхийг цуцлах хэрэгтэй.зүгээр нэг арга хэмжээ гээд цалийн хасах биш шүү.хүүхдийн сэтгэл зүйд маш том цохилт болж насан туршид нь толбо болхоор зүйл хийж байна.монголоор нэг багш байна.зайлуулах хэрэгтэй.эрхийг нь хас.

    Хариулах

  • zochin

    2018-02-23 14:25 at 14:25

    ene ulzii gej ter balai bagshtai yag taarsan nowsh wee

    Хариулах

  • БАТБАЯР

    2018-02-23 14:40 at 14:40

    ЭНЭ БАГШИД ХЭН Ч ЯМАРЧ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ЗҮГЭЭР Л ХАРАНХУЙ ГУДАМЖИНД АРААС НЬ ХУТГА ШААЧИХ ХЭРЭГТЭЙ ЕР НЬ МОНГОЛД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ Л ДУТАГДААД БАЙГАА ЮМ

    Хариулах

  • ЭЦЭГ

    2018-02-23 14:44 at 14:44

    тэр бөөр өрөвсөлтэй энэ тэр бол асуудал биш.асуудлын гол нь сурган хүмүүжүүлэгч багш,боловсролын системийн гажуудал хоёр .Багшид бас 100 % буруу өгөх ч учир дутагдалтай.Хүүхдүүдэд бага ангид нь бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ гэдгийг л сайтар ойлгуулсан байхад хүүхдүүд хүмүүжлийн зөв арга барилтай болно.Учиргүй хичээлээр шахаад,шалгалт шүүлэг гэж дарамтлаад ,сурсангүй хоцроод байна гэж загнаад байхаар хүүхдүүд юу л гэж сурах талаар бодох билээ.Аймхай,хулчгар,өөртөө итгэлгүй ,хариуцлагаас зугтсан бүх л олиггүй бүх зүйлийг сурах нөхцлийг боловсролын систем зааж өгөөд байна.Дээр нь хэнд ч хэрэггүй өрсөлдөөн,уралдаан зарлаж сэтгэхүйгээр нь нааддагаа болих хэрэгтэй.Олимпиад зохиогоод хожоод байгаа юм хаана байна.Өөөсдийгөө голсон,атаархсан,хорссон сэтгэгдэл л ихэнхи хүүхдүүдэд үлдээд байна уу даа гэж л харж байна.Багшийг хүртэл ХҮН-РОБОТ болгосон гэдэг нь энэ удаагийн тохиолдолд тодорхой харагдлаа.Тэр багшид хүүхдийн зан байдал,биеийн онцлог гэх мэт зүйл ердөө ч хамаа байхгүй зөвхөн шалгалтаа цагтаа багтааж аваад дүнгээ тавиад бяцхан үрсийг уралдуулаад ,цалингаа авах л эцсийн зорилго байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.Бүх багш нар ийм биш боловч дийлэнхи олонхи нь цаг үеэ,орчиноо дагаад ,өөрсдөө боловсорч гарч ирсэн системээсээ болоод нэгиймэрхүү л байгаа.4 жилд 4 багшийн нүүр үзсэн эцгийн хувьд хатуу боловч үнэн МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ голсондоо л бичлээ.

    Хариулах

  • Зочин

    2018-02-23 15:09 at 15:09

    Setgel uvdchluu.uurihuu ur huuhedtei zuirleed bodoj uz.3 r angiin huuhed jaahn nyalh shuudee.bagsh n oilgoh estoi baij

    Хариулах

  • zochin

    2018-02-23 15:26 at 15:26

    Hund surtalaasaa salaagui bagsh nar baina. Iim tohioldold ali neg bagsh ny daguulaad garch boloh bolomjtoi.
    Hunleg chanargui zahirangui setgelgeetei baina.

    Хариулах

  • irgen,

    2018-02-23 16:06 at 16:06

    ene bagsh nariig shuud halah estoi,,,,hyyhdiin toloo byh anhaaral halamjaa tavih estoi baital yu vee ???!!! , sheesee barih bolomj baihgui eryyl mended ch hortoi,,,iim teneg hymyys bagsh bai erhgui …..!!!!!!!
    hyyhdiin ner hyndeer tohuu hiideg archaagui , soelgui bydyyleg , medleg bolosrolgui hymyys bagshlah esgui …!!!!!!! Zailaach ta nar

    Хариулах

  • би

    2018-02-23 16:21 at 16:21

    Багш нар дотор ёс суртахууны доголдолтой багш нэр их байнаа. Манай хїїгийн бага ангийн багш эмэгтэй /14-р сургуулийн/ орой ажил тараад найз хїїхэнтэйгээ шоудсан юм гэрт хїргээд єгєєч нтр гээд манай нєхєр рїї утасдаад байсан. Шоудаад гэртээ харихаар бол таксидаад л харина биз,,,,

    Хариулах

  • хуульч

    2018-02-23 16:42 at 16:42

    Ийм юмнуудад Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Тэгээд энэ мэт хэдэн арчаагүй багш нэртэй нөхдүүд хэрэгт татагдаад ирэхээр дахиад ийм зүйл гарахгүй болно.

    Хариулах

  • zochin

    2018-02-24 09:56 at 09:56

    bagshiig ajilaas hal bagsh boloh gesen saihan setgeltei zov es zuitei zov humuujiltei eh orondoo erelheg zorigtoi ulsaa hogjuuleh mash uhaantai humuus surgaj humuujuuleh mash olon zaluuchuud ahmaduud baina iim oodgui muusain bagsh nariig shuuj halaya

    Хариулах

  • zochin

    2018-02-24 09:59 at 09:59

    mongoliin bolovsroliin sistemig undseer ni oorchiloe

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй