Сильвестр Сталлоне: Хэн нэгэнд шанаа өгчих чадал ч надад байна

Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонег нас барсан тухай мэдээлэл фэйсбүүкт энэ сарын 17-нд цацагдсан. Үүний дараа жүжигчний бие төлөөлөгч энэхүү мэдээллийг худал болхыг албан ёсоор мэдэгдсэн билээ. “Рокки”, “Рэмбо” зэрэг киноны дүрээг үзэгчдийн зүрхэнд мөнхөрсөн 71 настай од Сильвестр Сталлоне амьд сэрүүн эрүүл саруул аз жаргалтай байгаа гэдгээ инстаграмм хуудсаараа дамжуулан нийтэлжээ. Тэрбээр цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл зүгээр л шуугиан тарих гэсэн зүйл гэдгийг онцлоод “Энэ утгагүй яриаг битгий тоогоорой. Би нас бараагүй, амьд сэрүүн, аз жаргалтай, эрүүл саруул байгаа. Хэн нэгэнд шанаа өгчих чадал ч надад байна” гэж бичжээ.

Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлоне 1976 онд “Рокки” кинонд боксчин Роки Балбаогийн дүрд тоглосноор “Оскар”-ын шагналын хэд хэдэн номинацид зэрэг нэр дэвшиж, кино ертөнцийн түүхэнд Чарли Чаплин, Орсон Уэллсийн дараа бичигдэх болсон юм. Авьяас, алдар нэр нь хэдэн мянган доллараар үнэлэгдэх алдарт жүжигчин 1946 оны долдугаар сарын 6-нд Нью-Йоркт төрсөн бөгөөд эцэг эх нь түүнд Силвестэр Гардензио Сталлоне буюу өвөөгийнх нь нэрийг хайрласан түүхтэй.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.