Оросын Москвагийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд панда буюу хулсны баавгайн арчилгаанд суралцахаар Хятадад сургалтад суух гэж байна. Нийслэлийн амьтны хүрээлэнгийн газрын ерөнхий захирал Светлана Акуловагийн хэлснээр амьтан судлаачид энэ амьтныг хэрхэн арчлах талаар мэдлэгтэй болж ирэх гэнэ.
“Манай ажилтнууд Хятадад суралцах шаардлагатай болсон. Өмнө нь бид техникийн асуудлыг нь анхаараагүй байсан юм билээ. Тэд пандаг хэрхэн арчлах, хэрхэн зөв тэврэх вэ зэрэгт суралцана” гэж Акулова мэдэгджээ.
Тус амьтны хүрээлэн улаан хулсны баавгайнуудтай болсон бөгөөд нэг торонд өөр амьтдыг байршуулахаар төлөвлөж байна.