Алуурчны зэвсэг хамгийн гүйлгээтэй бараанд тооцогджээ

2018-02-19 17:071min0
Untitled-15

Энэ сарын 14-нд Флорида мужид Парклэндийн дунд сургуульд халдлага үйлдэж, 17 сурагчийн аминд хүрсэн алуурчны зэвсгүүд орон нутгийн зэвсгийн яармагийн хамгийн гүйлгээ ихтэй бараанд оржээ. Энэ тухай “New York Post” мэдээлсэн байна. Яармаг худалдаа Парклэндээс нэг цаг яваад хүрдэг Холливуд хотод болсон байна.

Николас Круз сурагчдыг буудахдаа ашигласан АR-15 хагас автомат винтов буу худалдааны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Алуурчин этгээд 18 нас хүрэхдээ гэрчилгээ бүхий худалдаачдаас хуулийн дагуу зэвсэг худалдан авсан байна.

Харин сурагчдыг хөнөөсний дараа өсвөр үеийнхэн болон эцэг эхчүүд, багш нар АНУ-д зэвсгийн асуудалд хяналтаа чангатгах ёстой гэж шаардлага тавин жагсчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй