Өөрийгөө “Цаг хугацааны аялагч” хэмээн нэрлэсэн нэгэн залуу худал яриаг илрүүлэгчийг амжилттай давж, ирээдүйд хүн төрөлхтөнг юу хүлээж байгаа тухай ярьжээ.
Ной хэмээх нэртэй энэ залуу 2030 оноос нисч, 2021 онд ирээд өнөө цагт хүрч ирсэн гэнэ.
Ной 50 настай, анорекси, сэтгэл гутралын өвчтэй ч залуужуулах бэлдмэлийн ачаар 25 настай мэт харагдаж байгаа гэжээ.
Тэрбээр Дональд Трампыг 2020 онд дахин сонгогдоно гэж баталж байна. Ингэснээр дэлхий нийт болон Америкийн тэн хагасынхны дургүйцлийг төрүүлнэ гэжээ. Мөн хиймэл оюун ухаан байж боломгүй өндөр оргилд хүрнэ гэжээ.
Google нүдний шилтэй төстэй төхөөрөмж дэлхий нийтийг хамарна гэж Ной ярьсан байна. Мөн 2021 он гэхэд цахилгаан автомашин нэг цэнэглэлтээрээ 925 км туулдаг болно хэмээжээ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах цаг ирсэн гэнэ.
2030 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Илан Ремике гэх хүн тодорно гэсэн байна. Үүнээс гадна Хойд Америкт дулаарал үргэлжилж, харин Европ царцана хэмээжээ.
2028 онд хүмүүс Ангараг гараг дээр бууж, цаг хугацааны аяллыг бий болгох юм байна.
Өөрийгөө ирээдүйгээс ирсэн гэж тодорхойлж буй энэ нөхөр худал яриаг илрүүлэгч төхөөрөмжинд суугаад “Та үнэхээр 2030 оноос ирсэн цаг хугацааны аялагч мөн үү” гэсэн асуултад “Тийм” гэж хариултал зөв гэж гарч иржээ.
Тэрбээр олон асуултад хариулах тоолонд “Үнэн” гэсэн хариулт авсан байна.
Гэхдээ хүмүүс худал яриаг илрүүлэгч төхөөрөмжийг асаагаагүй байж магадгүй, хуруугаа хөдөлгөж байна гэж шүүмжлэхээс гадна 2030 он удахгүй болох тул “Илан Ремике” гэдэг гэдэг нөхөр одоо байх ёстой гэж шуугилджээ.
https://www.youtube.com/watch?v=TyWOjfSxt3Q
1 comment
TEGEED 2100 ON GEHED DELHII DAHIND TSOMIIN DAIND AMI UREGDEJ TSOON HEDEN HUVISAJ CJADAAJ NAASHAAGAA AYLAJ BAIGAAN ODOOGIIN BIDNII MEDEHEER HARIHAN GEE VIZDE