Уран сайхны гимнастикчин хүүхдүүдийг ЭСЯ-нд хүлээн авчээ

2018-02-19 16:461min0
Untitled-14

Болгар улсын Софи хотноо 2018 оны энэ  сарын 10-11-ний өдрүүдэд Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтдаг уран сайхны гимнастикийн “Олимпия-74” тэмцээнд амжилттай оролцсон Монголын уран сайхны гимнастикийн холбооны тамирчин хүүхдүүдийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Эдгээр тамирчид маань оролцсон төрөл, дасгал бүртээ тэргүүлэгч байж медаль хүртсэн бөгөөд нийт 9 алт, 6 мөнгө, 4 хүрэл медалиар энгэрээ мялаасан бахдам амжилтыг үзүүлсэн байна.

Ийнхүү Москва хотоор дамжин өнгөрсөн бяцхан тамирчдаа ЭСЯ-ны хамт олон тосч угтан үйлчилсэнд багш, эцэг эхийн төлөөл талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй