Өмнөд Солонгос улсад болж буй “Пёнчан-2018″ өвлийн XXIII олимпийн наадам амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн улс орнуудын тамирчидтай авхаалж самбаа, авьяас чадвараа сорьж буй манай улсын тамирчид амжилтаа ахиулжээ. ОУХМ Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Ачбадрах нар энэ сарын 15, 16-нд Алтпениса гүйлтийн цанын төв”-д олон улсын тамирчидтай уралдсан
ОУХМ Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа. Харин ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, 41:40.4 амжилтаар 119 тамирчнаас 97-р байрт оржээ. Тэрбээр “Ванкувер-2010” өвлийн XXI олимпын наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг 1 минутаар ахиулсан байна.
ОУХМ Ч.Отгонцэцэг нь “Сочи – 2014” Өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ний В ангилалд шагналт IV байрт орж байсан бол ОУХМ Б.Ачбадрах 2017 оны ДАШТ-ний В ангилалд хүрэл медаль хүртэж байсан юм.
1 comment
үхсэн ацаа ахиулсан юм бэ