Хүний амь хохироож, зугтсан жолоочийг баривчилжээ

2018-02-19 14:21
hun

Баянзүрх дүүргийн нутаг Товчооны замд явган зорчиж байсан 45 настай З-гийн амь насыг автомашинаар дайрч хохироосон хэрэг шинийн 2-нд гарсан. Жолооч ослын газрыг орхин зугтсан бөгөөд түүнийг Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилсаны эцэст өчигдөр олж саатуулсан байна. Тэрбээр өчигдөр орой 20:00 цагийн үед  Хан-Уул дүүрэг дэх гэртээ байсан аж.

Жолооч 30 настай А-г шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түүний хэлсэнээр осол гарах үед айж сандрахдаа хэргийн газрыг орхисон гэж мэдүүлжээ.