Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвүүдийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Энэ хүрээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Цагдаагийн албан хаагчид баярын өдрүүдээр авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн нийт 32 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4%, гэмт хэргийн дуудлага 33.2%, зөрчлийн дуудлага 36.6%, согтуугийн дуудлага 57.6% хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарч байгаа юм.