Хятадын Гуандун мужийн төмөр замын станцад зорчигч эмэгтэй аюулгүйн албан ажилтнуудад итгээгүй тул цүнхээ бариад рентген аппаратад оржээ. Эмэгтэй урсдаг хэсэгт ачаа тээшээ тавих үед эд зүйлсээ алга болчих вий гэж эмээсэн байна.

Ингээд Дунгуан төмөр замын вокзалаар үйлчлүүлж байсан энэ эмэгтэй рентген төхөөрөмжинд цүнхтэйгээ хамт орчихъё гэж шаарджээ. Харин түүний дүрс энэ рентген зураг дээр гарсан байна. Одоогоор цүнхэнд яг юу байсан нь тодорхойгүй байна. Магадгүй зорчигч эмэгтэй их хэмжээний мөнгө авч явсан байж болзошгүй.

Төмөр замын вокзалын ажилтнууд энэ рентген төхөөрөмжид хүн орохыг хориглодог гээд хичнээн хэлээд ч дийлээгүй гэнэ. Учир нь энэ аппаратны туяа хүний биед асар хортой юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн