Нярайг хогийн саванд хийсэн эхэд таван жилийн хорих ялаар шийтгэх үү?

Нялх үрээ хогийн саванд хаясан 22 настай Төв аймгийн харьяат иргэн А-г цагдаагийн байгууллагаас яаралтай эрэн сурвалжилж, илрүүлсэн.Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт хогийн саванд хийсэн байсныг нь иргэн олсон байдаг.

Шалгалтын явцад түүний сэтгэц эрүүл, хүүхдээ эцэггүй гэсэн шалтгаанаар нэг хоногтой байхад нь ийнхүү хаясан байна. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн  Эрүүгийн хуулийн шинэчилсэн зүйл ангиар “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх” гэсэн заалтаар хариуцлага хүлээх учиртай.Хуулийн дагуу иргэн А-д таван жил хорих ял оноох эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх юм.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.