НИТХ-ын дарга С.Амарсайхан, ажлын албаны дарга Б.Батбямба НИТХ-ын үе үеийн дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар, ажлын албанд ажиллаж байсан ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр хэлэхдээ энд цугласан ахмадууд та бүхэн залуу нас, мэдлэг чадвар,  эрч хүчээ нийслэл хотынхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр харамгүй зориулсан хүмүүс. Нийслэлийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн төлөө, НИТХ-ын байгууллагад ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэж явсан та бүхэнтэйгээ уламжлалт цагаан сарын баярын  өмнө уулзаж, хотын хөгжлийн бодлого үйл хэргийн тухай бодож санаж явдаг сургаал үгийг нь сонсож, харилцан ярилцаж, санал солилцож байгаадаа баяртай байна гэлээ.

НИТХ-ын зүгээс аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн санал бодлыг тусгаж  гарч байгаа шийдвэрүүдээ нийслэлийн төр захиргааны байгуулагуудаар дамжуулан хэрэгжүүлэх, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан санхүүгийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг УИХ-аар батлан гаргуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар болон одоо нийслэлийн иргэдийнхээ төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа танилцууллаа гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн