Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Германы ашигт малтмал технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Засгийн газрын 2017 оны тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Дүүргийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулж Эко Налайх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж тусгагдсаны дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус сургуультай энэ чиглэлд түлхүү хамтран ажиллахаар энэхүү гэрээг үзэглэлээ.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол-Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн хэрэгжүүлж буй “Налайх дүүргийн тоосонцрын бохирдлын төвшинг тогтоох судалгаа” буюу агаарын чанарын судалгааг хамтран явуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах, дүүргийн хүүхэд залуусыг тус сургуульд сургах хувийг нэмэгдүүлэх, ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.