Пёнчаны Олимпийн үеэр Америкийн “Intel” компани нэгэн зэрэг удирдсан дроныхоо тоогоор дэлхийн дээд амжилт тогтоолоо. Энэ талаар Wired хэвлэл дамжуулсан байна.
Өмнөд Солонгост зохиогдож буй өвлийн наадмын нээлтийн ёслолын үеэр агаарт 1218 ширхэг жижиг гэрэлтдэг дронууд хөөрч, таван минутын турш янз бүрийн дүрс үүсгэсэн билээ. Тухайлбал Олимпийн цагираг, сноубордын тамирчны дүрсийг үүсгэсэн байна. “360” теле сувгийн мэдээлж буйгаар энэхүү жижигхэн нисгэгчгүй төхөөрөмж болох “Shooting Stars” нь 38х38 см-ийн хэмжээтэй, 280 грамм жинтэй аж. Дрон бүрт өнгө өнгийн гэрэлтүүлэг, аккумулятор, GPS суурилуулсан байна. Нэг зайгаар 20 минут нисдэг бөгөөд дронуудыг алсын зайнаас удирдаж, урьдчилан программчилсан зайгаар хөдөлгөжээ. Ийм 10 мянган дроныг ердөө л нэг хүн удирдах боломжтой.