Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ.
“С” ангиллын визийг “D” ангиллын визийн адил https://secure.e-konsulat.gov.pl цахим системээр нэвтэрч, цаг товлон мэдүүлэх юм байна.
Тус улсын ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн онд манай улсад айлчлал хийх үеэр Польш улсын Элчин Сайдын Яамыг нээсэн юм.
Статистик мэдээллээр Төв Европын топ 500 компанийн 40 хувь нь Польш улсад бүртгэлтэй байдаг байна