Бейонсегийн 6 настай охин хувийн онгоц хөлөглөж, Gucci-гийн цүнх барьдаг

2018-08-15 14:361min0
Untitled-7

Дуучин Бейонсе, Жей Зи нарын охин Блю Айви Картер төрөхөөсөө өмнө л дуу бичлэгт орж, нэг насандаа хувийн онгоцтой болсон азтай хүүхэд. Түүний “Instagram”-ын аккаунтыг 120 мянга гаруй хүн дагадаг гэхээр ээж, ааваасаа дутахааргүй алдартай болох нь харагдана.

Боловсрол

Блю Айви төрсөн цагаасаа эхлэн гурван хэл зэрэг үзэж байгаа юм. Охин гэртээ аав ээж, асрагчидтайгаа англиар ярьдаг. Үүнээс гадна тэр франц болон Африкийн Суахили ард түмний хэлээр ярьж сурч байгаа.

Хөгжмийн карьер

Блю Айвиг гэдсэнд байхад нь л аав нь ургийн зүрхний цохилтыг Glory саундтректээ оруулжээ. Таван настайдаа “lue’s Freestyle/We Family” дуунд 45 секундын дуу нь бас орсон. Рэперийн охин “Бум шакалака, бум шакалака” гэж фристайлаар үглэжээ.

Мода

Блю Айви 6 настай хэрнээ хувийн стилисттэй. Түүний стилист Мануэл Мендес зөвхөн хувцсыг нь төдийгүй хүүхэлдэйг нь хүртэл сонгож өгдөг. Стилист нь Блю Айвиг төрөлхийн гайхалтай мэдрэмжтэй гэж магтжээ. Охин Dior, Gucci-д дуртай төдийгүй нэг дизайнерын хувцсыг нөгөөхийнхөөс нь сайн ялгадаг. Блю Айви Австралийн “Mischka Aoki” брэндэд болон Италийн дизайнер Giuseppe Zanotti-д дуртай. Цүнх гоёлын тухайд Gucci-д дурладаг байна.

Амралт

Блю Айви нэг насны төрсөн өдрөөрөө нэг унтлагын суудалтай, хоёр угаалгын өрөөтэй хувийн онгоц бэлгэнд авчээ. Үүгээрээ тэр таван гэрийнхээ хооронд аялах их дуртай. Жей Зи, Бейонсе нар хоёр гэр нь Лос-Анжелест байдаг бол Нью-Йоркт гурван байшин бий. Бас Майамид ч нэг байшин байдаг гэнэ. Блю Айви мөн дуучин Крис Мартины охин Эппл, Мэрай Кэригийн зургаан настай ихрүүд болох Мароккан, Монро нартай найзалдаг. Харин саяхан тэр эрэгтэй, эмэгтэй ихэр дүүтэй болсон болохоор илүү хөгжилтэй байгаа биз ээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй