Хүн арслан: Бөмбөрцөгт Хятадын шавар армиас гадна олон дээд ажилтын эзэн болсон хамгийн урт, хамгийн өндөр, хамгийн эртний гайхамшигт баримлууд бий. Тэдний нэг нь “Хүн арслан”. Ойролцоогоор манай эриний өмнөх 38000 жилийн настай, дэлхийн хамгийн эртнийх гэгдэх энэ баримал Германы Ульм хотын музейд бий.

Том сфинкс: Манай эриний өмнөх 2500 жилийн орчмынх. Урлагийн сүрлэг энэ барималын  жишиг Египетийн Гиза хотод байдаг

 

Рашмор уул: Өнөөгийн долларын ханшаар бол дэлхийн хамгийн үнэтэй баримал нь 1941 онд баригдсан АНУ-ын Өмнөд Дакота уулан дахь дурсгалын цогцолбор болж байна.

“Хаврын дацан”-гийн Будда: Хятадын Хэнань муж дахь Хаврын дацангийн Будда бурхны баримал дэлхийн хамгийн өндөр бүтээл. Баримлын суурийг оролцуулаагүй өндөр нь 153 метр юм.

“Атлас далай” хөшөө: Багамын аралд байдаг “Атлас далай” нь дэлхийн хамгийн том усан доорх барималд тооцогддог.

Шигирийн шүтээн: Үүнийг манай эриний өмнөх 9000 орчим жилийн өмнөх бүтээл гэж үздэг. Хамгийн эртний гэж тооцогдож байгаа модон баримал нь Оросын Свердловскийн орон нутгийн музейд хадгалагддаг.

Ангкор-Ват барельеф: Комбожийн Ангкор-Ват барельеф нь 800 метрийн урт бөгөөд Ангкор-Ват гэх  сүм хийдийн цогцолборын гаднах хананд тасралтгүй үргэлжилсэн байдаг. XII зууны энэ бүтээл нь эртний хийцтэй хэрнээ дундаа гэмтэл аваагүй, тасралтгүй үргэлжилсэн гэдгээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

“Эх болсон эх орон дуудаж байна” хөшөө: Волгоград хотод 1967 онд сүндэрлэсэн энэ хөшөө ОХУ-д хамгийн өндөрт тооцогддог. Суурийн хоёр метр өндрийг тооцохгүйгээр хөшөөний өндөр нь 87 метр болдог.

Усан доорхи урлагийн музей: Мексикийн Канкун хотын музейг MUSA гэх бөгөөд усан доорхи баримлын цуглуулга гэсэн үгийн товчлол ажээ. Одоо Карибийн тэнгисийн ёроол дахь 420 м2 талбайд 500 баримал цуглаад байна.

Бэлтгэсэн: М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн