Цус, нулимсаар бүтдэг iPhone

2020-08-06 10:503min33
Untitled-14

The Guardian сэтгүүл сэтгүүлч Брайан Мерчантын номоос авсан материалаа нийтэлжээ.

Мерчант Apple-ийн гол үйлдвэр болох Хятадын Лунхуа хот дахь Foxconn компанийн хаалттай үйлдвэрт орж үзжээ. Энд үзсэн, сонссон бүхэн нь түүнийг алмайруулж, “iPhone-ийн нууц түүх” гэдэг бүтэн ном бичихэд хүргэсэн байна.

iPhone гар утас болгон дээр “АНУ-ын Клаифорнид боловсруулж, Хятадад угсарсан” гэсэн бичиг байдаг. Ингэж тэмдэглэх нь Америкийн хуулиар заагдсан шаардлага юм.

Тэгэхээр iPhone-ийн жижиг деталь, эд ангийг үйлдвэрлэдэг, түүнийг нь угсардаг ихэнх үйлдвэр Хятадад байдаг гэсэн үг. Бага үнэ, ажлын хүчний өндөр мэргэшсэн байдал зэргээрээ Хятад улс iPhone-ийг үйлдвэрлэх хамгийн тохиромжтой газар болжээ.

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоогоор 2009 оноос хойш Хятадад 99 сая үйлдвэрийн ажлын байр байна гэсэн судалгаа гарчээ.

Foxconn гэж юу вэ?

Хятадын хамгийн том ажил олгогчдын нэг юм. Тус компани 1,3 сая ажилчинтай нь Эстоны нийт хүн амтай тэнцүү гэсэн үг. Дэлхий дээр Walmart, McDonald’s зэрэг газрууд л ийм тооны ажилтантай.

2010 онд Лунхуа дахь Foxconn компанийн ажилтнууд олноороо амиа егүүтгэж эхэлсэн байна. Тэр жил амиа хорлох гэсэн 18 тохиолдол гарснаас 14 нас баржээ. Мөн 20 хүнийг компаниас “ятган болиулсан” байдаг.

Лунхуагийн үйлдвэр

Энэ бол ажилчид амьдарч, хооллож, унтаж, ажилладаг бяцхан хот юм. Энд орох орц, гарцыг хатуу хамгаалалт дор байлгадаг. Ажилтнууд дураараа орж гарах эрхгүй, заавал биеийн байцаалтаа үзүүлнэ. Үйлдвэрийн нутаг дэвсгэрээс гарч буй ачааны машины жолооч нар хүртэл хурууны хээгээ үлдээдэг. Нэг удаа “Reuters”-ийн сэтгүүлчийг машинаас татан гаргаж ирээд, үйлдвэрийн ханын зургийг авсных нь төлөө зодсон тохиолдол ч гарч байсан.

Энд “Зөвшөөрөлгүйгээр орохыг хориглоно. Гэмт этгээдийг цагдаад өгнө” гэсэн бичиг ч хадаастай байдаг. Харин Брайан угаалгын газраар нь дамжиж үйлдвэрт нэвтэрчээ. Тэрбээр “Хүмүүсийн хувьд хамгийн муухай газар” хэмээн тэрбээр үйлдвэрийг товчхон дүгнэсэн байна.

Үйлдвэрийн эмх цэгц

Ажилчид багахан алдаа гаргахад л олны өмнө донгодог шийтгэдэг. Хэрвээ ноцтой алдаа байвал журам зөрчигч албан ёсоор уучлалт хүсч, олны өмнө түүнийг уншиж өгнө.

Хэдхэн сарын өмнө энд бас нэг амиа хорлолт болсон юм. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тэр ажилчныг олны өмнө гутаан доромжилж, тэр ажилчин нь бослого дэгдээжээ. Ингээд цагдаа дуудсан байна. Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа тэр цонхоороо үсэрчээ.

Амиа хорлолт их байдгийг гол баталгаа нь үйлдвэрийн хананд тогтоосон тор юм. Гэхдээ хүн амиа хорлоё гэж үнэхээр хүсвэл энэ тор ямар ч нэмэргүй гэж ажилчид нь ярьцгаадаг байна.

Хүмүүс яагаад эндээс явдаггүй вэ?

Бүх зүйл энгийн. Ажилчдад цалин нь бүрэн өгдөггүй. Бас үнэгүй байр сууц амлаж, дараа нь ус, цахилгааны өндөр төлбөр нэхдэг байна. Тэд өдөрт 12 цаг ажиллана. Ажилчид ажлын цагаар хоорондоо ярих эрхгүй. Бие засах газарт ахлагчийнхаа зөвшөөрлийг авч байж явах ёстой.

1.Ажилчид Шэньжээн дэх Foxconn-ы боловсон хүчний төвийн өмнө эгнэн зогсож байна.

2.Лунхуа дахь ажилчдын нийтийн байр. Нэг өрөөнд 8 хүн амьдардаг.

3.Лунхуа дахь Foxconn үйлдвэрийн гал тогоон дахь үдийн хоол

4.Хүмүүсийн хувьд хамгийн муухай газар болох Лунхуа дахь үйлдвэр

5.Хонконгод Apple дэлгүүрийн өмнө ажилчны хувцастай хүн эсэргүүцэл үзүүлж байна. Тэрбээр “Зүрх сэтгэлгүй Алим. Ялзарсан Алим” гэсэн лоозон барьжээ.

6.Лунхуа дахь үйлдвэрийн хана. Энэ ханын зургийг авах нь амь насанд аюултай.

7.Жагсагч Лунхуа дахь үйлдвэрийн өмнө. “Би Терри Гоутай (Foxconn-ы дарга) уулзуулахыг шаардаж байна. Foxconn-ы ажилчид яагаад амиа хорлодог, үүнийг яаж зогсоох шалтгааныг би мэднэ. Би шагналд нь сая юань авахыг хүсч байна” гэж бичжээ.

8.Лунхуа хот олон үйлдвэртэй учир экологийн хувьд асар ихээр бохирджээ.

9.Лунхуа дахь үйлдвэрийн амиа хорлогчдоос хамгаалсан алдарт тор.

10.Үйлдвэрийн цогцолборын төв гудамж. Байшинд мөн л амиа хорлогчдын тор харагдана.

33 сэтгэгдэлтэй

  • Zochin

    2018-01-30 17:11 at 17:11

    Unen bol i phonoos tatgalzmaar yum bna

    Хариулах

    • Зочин

      2018-01-31 06:44 at 06:44

      hahaha tged hudlaa gewel hergelle yu

      Хариулах

  • зочин

    2018-01-30 17:27 at 17:27

    яасан муухай юм бэ

    Хариулах

  • Зочин

    2018-01-30 19:20 at 19:20

    Жаахан гэгээлэг талаас нь хараач. Тийм олон хүмүүсийг ажилтай байлгаж байгаа компани, тэр улс ямар агуу вэ? Хүмүүс бол яахав дээ нэг бол тариачин, малчин эсвэл гуйлгачин болох заяатай Хятадын хэдэн зуун сая хүний ердөө шүлс шиг хэсэг нь. Тэд ийм ажилтай болсондоо талархах ёстой. Хаа ч дэглэм журам хэрэгтэй зүйл.

    Хариулах

    • Зочин

      2018-01-30 19:31 at 19:31

      Бас өөрсөдтэйгээ харьцуул. Бид ЖДҮ хөгжүүлэх гээд хэчнээн ч жил зүтгэв? Үүний үр дүнд УБ хотын төвд ядаж бүрэн ажиллагаатай нийтийн бие засах газар бий болсон уу? Тэр зарцуулсан олон зуун тэрбум төгрөг хаашаа алга болсон бэ? Хувийн хэвшлээ дарамтална. Бүгд төсвийн жаахан мөнгөн дээрээ алалцана. Бүтээдэг хийдэг нь маш ховор.

      Хариулах

      • Зочин

        2018-01-30 19:35 at 19:35

        Боломж нэмэгдэхэд аливаа хүнд баярлах шалтгаан хомсддог. Бид л гэхэд өнөөгийн түвшиндээ ямар замаар хүрлээ дээ? Хэний ч танихгүй байсан улс орноо дэлхийд таниулж дэлхийн том магнатуудыг эх орондоо авчрах ажлыг эхлүүлж алт хөтөлбөрийг баталсны төлөө Очирбатыг бид газар дор ортол муу ярьдаг байх аа? Энэ хятадуудын жишгээс ялгаа юу байна? Гэтэл өнөөдөр энэ бүх тансаглал өөрөө би болцон юм шиг, бид ерөөсөө заяамал эзэд шиг нь аашилцгаадаг биз дээ? Бүх хүн мааждаг утастай, нөтбүүктэй, япон машинтай чинь тансаг байгаа хэрэг биш үү? Баярлах сэтгэл хаачив?

        Хариулах

        • Зочин

          2018-01-30 19:50 at 19:50

          Өөрсдийгөө бид ямар байснаа маш хурдан мартсан. Тэгвэл сануулъя. 1990 оны байдлаар Монгол гэдэг жижигхээн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн тэр үеийн төгрөгийн ханшаар 5 тэрбум байв. Улсын жилийн төсөв нь 2,5 тэрбум төгрөг байжээ. ЗХУ-д төлөх ёстой өр буюу гадаад өр нь 9,6 тэрбум рубль буюу тэр үеийн ханшаар энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1200-1500 хувьтай тэнцэж байв. Одоо энэ хувь хэмжээ 60-70 хувьд байгаа. Бүх хүмүүс өдрийн хоолныхоо мах, сүү, элсэн чихэр, талх, будаанд урт дараалал үүсгэн оочерлодог байв. Хувийн өмчийн тухай ойлголт огт байхгүй. Малчид төр засагтаа барьцаалагдсан үнэгүй боолууд байв. Тэд төрийг, төрийн өмчийг үзэн ядна. Яагаад гэвэл тоонд оруулалгүй дарсан мал, хавар зун тушаах ёстой сүү, ноос ноолуурныхаа алдагдлын төлөө тэд үй олноороо шоронд суудаг байв. Сая төрсөн охиныхоо тэнхрэх шөлөнд гадаа байгаа сүргээсээ улсаас бичгээр гуйлга гуйдаг. Иргэн хүн ажлаас нэг аргамжуулсан бол хувь тавьлан нь шийдэгдэж тэр чигээрээ дуусдаг байсан. Жолооч бол жолоочоороо, манаач бол манаачаараа дуусна гэсэн үг. Хамгийн онцлууштай нь тэр харгис үед бидний амьдралд гэрэл гэгээлэг зүйлс, баярлах шалтгаан мундахгүй олон байжээ. Гэтэл өнөөдөр ямар билээ? Идэх тусмаа царай алдаж байгаа биз? Бид тэхээр худрагандаа таарсан илжиг, үхэр малнууд мөн байгаа биз? Хамаагүй буцаад социализмынхаа үед очъё л доо, бүгдээрээ. Эргээд нэг харъя. Алив гар гараасаа бариад явъя. Тэхүү?

          Хариулах

          • turaal baina

            2018-01-31 02:14 at 02:14

            bitgii hudlaa bijeed bai jiil tiim baisiin baigaa biz odoo tegeed saihan baina uu buh gazar nutgaa zarsan buh humuus jin gadaadad bool absan tsalin baihgui baina odoo tegeed saihan baina uu aa umhii buus negel ih meddeg jaran tolgoi

          • Зочин

            2018-01-31 06:29 at 06:29

            Тэгээд юу гэж чам шиг илжиг хүнд юу чухал байсан юм бэ гэдгийг ойлгохгүйлдээ. Тэр чиний муулаад байгаа нийгэм чинь хүний нийгэм байсан болохоор хүнээрээ үлдэгсэд тэрийг санагалзадаг юмшд.

          • Зочин

            2018-01-31 08:30 at 08:30

            ЗА СОЦ НИЙГЭМ ХҮНИЙ НИЙГЭМ МӨН ҮҮ? ОГТ ӨМЧГҮЙ ХҮН ХҮН МӨН ҮҮ? ТЭД БОЛ ЗҮГЭЭР Л МАШИНЫ ЭД АНГИ ТӨДИЙ Л БАЙСАН ШДЭЭ. ҮНЭХЭЭР МАХ СҮҮ БУДАА ТАЛХАН ДЭЭР ООЧИРЛОЖ Л ЯВСАН ДАГ. ОДОО ТЭДНЭЭ МАРТЧИХСАН УУ?

  • Зочин

    2018-01-30 19:30 at 19:30

    Үндэстэн дамансан том гарууд байнга ийм байдаг гэгээлэг талаас харах зүйл байхгүй оюу толгойг хардаа удахгүй биднийг ийм болгох юм бол чамшиг тэнэг гэгээлэг хараад суух юм уу тэнэг үхэр монгол юмдаа

    Хариулах

    • Зочин

      2018-01-31 08:31 at 08:31

      ТЭГВЭЛ ТА НАР ЯАХ ГЭЖ ОЮУ ТОЛГОЙ РУУ АЖИЛД ОРОХ ГЭЖ УЛАЙРДАГ ЮМ?

      Хариулах

      • .........

        2018-01-31 10:45 at 10:45

        НЭЭРЭЭ ОЮУТОЛГОЙ ТЭРГҮҮТЭЙ УУРХАЙНУУД ЯГ ИЙМЭРХҮҮ ЗАГВАРТАЙ ЮМ БИШ ҮҮ???

        Хариулах

  • Зочин

    2018-01-30 20:59 at 20:59

    СОЦ ҮEД МАЛЧИД ӨӨРИЙН МАЛТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ . БҮСЧИЛЭЭД ХАНГАИ ГОВЬ ГЭЭД 50 – 80ТОЛГОЙ МАЛТАЙ БАЙСАН ЮМ . ТЭР ҮEД УНТААД БОСОХОД ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДДЭГГҮЙ БАЙЛАА . ТЭР ҮEД ЭРҮҮЛ БАТАЛГААТАЙ ХҮНС ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН БОЛОХООР ЧИХРИЙН ШИЖИН ТАРГАЛАЛТ ХОРТ ХАВДАР ДОХ ОГТ БАЙДАГГҮЙ ӨВДӨӨД ХЭД ХОНОГ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭE ГЭХЭЭР ӨВЧИН ТУСДАГГҮЙ БАЙСАН ЮМ .

    Хариулах

    • Зочин

      2018-01-31 08:35 at 08:35

      ЗА ЁСТОЙ НААЧИХЛАА. ОДОО ХАНГАЙ ГОВЬД БҮХ МАЛ АМИНЫХ, 50-80 ТОЛГОЙ МАЛ ГЭДЭГ ЧИНЬ ОДООНЫ ЯДУУ МАЛЧНЫХААС Ч БАГА ТОО. БИДЭНД ЦӨМИЙН РАДИАЦАД ХОРДСОН ОЛОН УЛСАД ХОРИОТОЙ НОГООН ЦАЙ ШАХДАГ БАЙСАН. ЭМНЭЛЭГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ МУУ ОНОШИЛГОО БАРАГ ХИЙГДДЭГГҮЙ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ОУ-ЫН ТӨВШНӨӨС ХЭД ДАХИН ДАВСАН, НИЙТЭЭРЭЭ (ДАРГА АНГИАС БУСАД БҮХ АНГИ) УУРГЫН ДУТАГДАЛТАЙ, ЯДАЖ БАЙХАД ДЭЛГҮҮРТ НЬ ДАНДАА ХОНЬ ЯМААНЫ 3-Р ЗЭРЭГЛЭЛИЙН МАХ ООЧИРЛУУЛАН БАЙЖ ЗАРДАГ ҮЕ БАЙСАН. БИ НААД СОЦ НИЙГЭМД ЧИНЬ АМЬДРААД ҮЗЧИХСЭН ХҮН БИЧИЖ БАЙНА.

      Хариулах

      • .........

        2018-01-31 11:26 at 11:26

        ТЭГЭЭД ҮХЭДГҮЙ ЭЭ. ЁСТОЙ НААДАГ ГАР ЧИНЬ ЧИ ӨӨРӨӨ БАЙНА ДАА.СОЦ ҮЕД АМЬДРАХ НЬ БАЙТУГАЙ ТӨРӨӨ Ч ҮГҮЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ

        Хариулах

  • mgl

    2018-01-30 21:15 at 21:15

    hujagad iim uildver heregtei. hujagabarilgachdiig mongold davruulj bna, busad gazar hujaadaa apple d adrluulj bna

    Хариулах

  • Зочин

    2018-01-30 23:14 at 23:14

    mongolchuu l hujaa duuraij neeh form umusuul ugluu bolgon gemnastik ch hiij baih shig,udii tom boltson humuus yamar tsetserlegt baigaa bisdee,ter angli ameriked l lav tegej dombootood baiagguim bnle

    Хариулах

  • ардмииоо

    2018-01-30 23:15 at 23:15

    Болдог бол эргээд СОЦиализмдээ очихд бэлэн хүн олон байгаа шүү, одоо хэдэн хүн баяжсан юм, 30- 3000 гэр бүл байдаг гэсэн. Ядуу хүн 2 сая 900 000. Энэ олон машин чинь хуучин хаягдсан үнэгүй брак машин. Энэ байшингууд , хэдхэн баячуудын зарах гэж барьсан. Мааждаг утас, машин африкд ч хогоороо болсон. Маанаг аа, амьдрал ямарч баталгаа алга,,ажил алга, амьд явах баталгаа, шударга ёс алга, луйварчин, хулгайч нар төрд гарсан байна, яасан эргүү тархи вэ….

    Хариулах

    • Зочин

      2018-01-31 08:37 at 08:37

      ТЭГЭЭД НААД ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРАА ТА НАР ШИГ ООРКУУД Л СОНГОО БИЗ ДЭЭ? НЯМДОРЖ МЭТИЙН ШИРЭН НҮҮРТҮҮД НАСААРАА ТӨР ЗАЙДАГНАЖ БАЙНА. ТҮҮН ШИГ НОВШНУУДЫГ ТЭГЭЭД ХЭН ТЭР СЭНТИЙД ЗАЛААВ? ТА НАР ШД!!!

      Хариулах

  • Зочин

    2018-01-31 00:39 at 00:39

    1.3 сая хүн ажиллуулаад 14 хүн амиа хорлосон байна. Монгод 2016 онд гэхэд л 26 хүн амиа хорлосон.

    Хариулах

    • Зочин

      2018-01-31 00:41 at 00:41

      Нус нулимсаар ядуурч өрд баригдаж буй улс гэж гарчиг өгөөд монголын тухай бичвэл болох л юм байна.

      Хариулах

  • Зочин

    2018-01-31 02:00 at 02:00

    Соц нийгэмд хүн амиа хоролдоггүй байжээ . Одоо өндөр байшингийн орой дээрээс хосоороо л унаад үхээд байх юм . Ийм сайхан цэлгэр нутагт төрчихөөд амьдрах алгын чинээ газар олдохгүй байна уу ? Ямар нүгэлтэй юм бэ ? Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу ?

    Хариулах

    • Зочин

      2018-01-31 08:38 at 08:38

      СОЦ НИЙГЭМД ХҮН АМИА ХОРЛОЖ Л БАЙСАН ТӨР ЗАСАГ Л НУУЖ ХААГААД ИЙМ МЭДЭЭЛЭЛ ГАРГАДАГГҮЙ БАЙСАН БОЛОХООС…

      Хариулах

      • ҮГҮЙ ДЭЭ

        2018-01-31 12:00 at 12:00

        БАЙШИНГУУД НЬ НАМХАН БАЙСАН ЮМ. НИЙГЭМ АРД ТҮМНИЙ ГАНЦХАН ТӨР, ЗАСАГТАЙ БАЙСАН БОЛОХООР ХҮМҮҮН БУС ҮЙЛДЛИЙГ МЭДЭЭЛЛЭХ ЁС ЗҮЙ БАЙДАГГҮЙ. МУУ ЁР, ТҮЙ ЧЁРТ, АМНЫ БЭЛЭГДЛЭЭС АШДЫН БЭЛЭГДЭЛ ГЭДЭГ УЛАМЖЛАЛТАЙ БАЙЛАА. ОДОО ХАРИН УГААРТАЖ МАНСУУРААД АМЬСГАА НЬ ДАВЧДААД ИРЭХЭЭРЭЭ ӨНДӨР БАЙШИН ДЭЭР ГАРЧ АМЬСГАА АВЧ БАЙГААД ТОЛГОЙ НЬ ЭРГЭЭД УНАЧИХДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ТӨР, ЗАСАГ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ УЧРААС АМИА ХОРОЛСОН ГЭЖ ЗАРЛАДАГ ГЭЖ БОДОЖ БАЙНА ШҮҮ. ХИЧНЭЭН Ч ИХ ТӨМӨР НҮҮРТЭЙ ТӨРИЙН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА ДАА?

        Хариулах

    • уншигч

      2018-11-20 17:43 at 17:43

      соц нийгэмд манай сургуулийн эмэгтэй хүүхэд хайраас болж үсэрч амиа хорлосон гэж анги бүрд сургалт хүмүүжлийн шуурхай хурал болж байсан

      Хариулах

  • Зочин

    2018-01-31 09:12 at 09:12

    ҮНЭГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ.СОЛОНГОС ХАРААР АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЧУУД БАРАГ АДИЛХАНДАА.ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН ХУЛГАЙЧ НАР ЯМАР НЭГЭН ХЭЛБЭРЭЭР ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ Л ТААРНА.

    Хариулах

  • Зочин

    2018-11-20 15:05 at 15:05

    uzaagiin buh ym zavaan buzar sain nuuna sain huulna

    Хариулах

  • Зочин

    2018-11-20 15:07 at 15:07

    huzaagiin buh ym zavaan huuramch hunii oor ulsiin buh tehnologiig huulna huchneen gjl ym hiigeed jah ym bugdiin tsaana bohir

    Хариулах

  • иргэн

    2018-11-20 16:03 at 16:03

    энэ мэдээллийг уншиж танилцлаа үнхээр ийм байдаг бол энэ залхуу залуучуудыг ажил хийдэггүй архиуудаг баар саваар явдаг хар тамхи хэрэглэдэг нөхдүүдийг тэнд ажил хийлгэх хэрэгтэй монголоос ажидчин авах бол саналаа хамгийн түрүүнд өгч явах нь чухал сэтгэгдэл бичсэн нөхдүүдийг бүгдийг ажилтай болгоноо

    Хариулах

  • Зочин

    2018-11-20 21:02 at 21:02

    Ардын нам, ардчилсан намын бүх гишүүдийг нэгийг ч үлдээхгүй энэ үйлдвэр лүү явуулах хэрэгтэй . Тэгсэн цагт Монгол улс цэцэглэн хөгжих болнооо

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй