Pepper хэмээх нэртэй хүн хэлбэртэй роботыг Шотландын Эдинбург хотын “Margiotta Food & Wine” хүнсний дэлгүүрт тусгайлан зохион бүтээжээ. Энэ робот дэлгүүрээр явж, хүмүүстэй харилцах ажилд зориулагдсан аж. Түүнд зориулж, Эдинбургийн нэгэн их сургуулийн мэргэжилтнүүд тусгай чатбот суулгасан байна.

Анхандаа Margiotta дэлгүүрийн ажилтнууд үүнийг төгс робот болсон хэмээн мэдэгдэж, худалдан авагчид ч гайхан хүлээн авч байв.

Pepper ажлын байран дээрээ худалдан авагчдад зөвлөгөө өгөх ёстой байсан ч үүргээ сайн гүйцэтгэж чадаагүй байна. Дэлгүүрийн эзэн Франко Маржиотто буюу Фабиогийн хэлснээр тэрбээр үйлчлүүлэгчдэдээ бараа бүтээгдэхүүнээ зөв сонгоход төгс тусалж чадахгүй байсан гэнэ. Жишээлбэл, “Сүү хаанаас худалдан авах вэ?” гэсэн асуултад робот “Сүүн бүтээгдэхүүний тасгаас” гэж хариулахаас биш, үйлчлүүлэгчид хөргөгч хаана байгааг зааж, дагуулж явж чадахгүй байв. Үүнээс гадна Pepper шуугиантай байранд дуу чимээг сайн сонсохгүй, хошин шогийн мэдрэмж ч байхгүй гэжээ. Франко нэг удаа стейк хаана байгааг асуутал робот “хөргөгчинд байгаа” гэж хариулжээ. Дараа нь тэр робот босстоо тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийн тулд “Нэг үхэр нөгөө үхрийнхээ араас тагнуул хийхийг юу гэдэг вэ?” гэж асууж л дээ. Франко юу гэж хариулахаа мэдэхгүй байтал “Стейк” гэж хариулсан байна.

Түүнчлэн Pepper робот худалдан авагчдад гахайн мах санал болгож чадахгүй байлаа. Харин энгийн ажилтнууд нь гахайн махыг янз бүрээр санал болгож, худалдан авагчдыг сайн татаж байв.

Ийнхүү Pepper робот худалдагчийн ажилд долоохон хоног ажиллаад халагджээ. Харин дэлгүүрийн ажилтнууд түүнийг санаж үгүйлэх болно гэжээ. Pepper роботыг Японы “SoftBank” компани 2015 онд үйлдвэрлэсэн байна. Энэ робот эхэндээ ганц бие хүмүүстэй харилцахад болон фирмийн нарийн бичгийн даргын үүрэгтэйгээр зориулагдсан гэнэ.

Одоохондоо Pepper хүмүүстэй ажиллахад бэлэн бус байгаа нь илт байна. Гэхдээ технологийн хөгжлийг дагаад удахгүй бидний амьдралд томоохон байр суурь эзлэх бололтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн