Технологи

АНУ-д кассчингүй анхны ухаалаг дэлгүүр нээгдлээ

АНУ-д кассчин, худалдагчгүй, дэлхийн анхны “ухаалаг” дэлгүүр өнөөдөр үүдээ нээж байна. Энд хүссэн хүн бүрт ухаалаг гар утсаа уншуулаад орж, худалдаа хийх боломжтой юм.

Худалдан авагчдаас шаардах зүйл нь гар утасны тусгай цэс суулгаад, гар утасны дэлгэцэнд гарч ирэх QR кодыг хуулуулна. Үүний дараа хүссэн бараагаа аваад гэртээ харих боломжтой. Худалдан авсан барааны өртгийг Amazon аккаунтад холбогдсон картнаас автоматаар суутгана.

Ингэхдээ дэлгүүрийн худалдан авагчдыг камераар хянах  бөгөөд камер нь зөвхөн худалдан авагчийн лангуун дээрээс авсан бараа бүтээгдэхүүн төдийгүй буцаагаад тавьсныг нь хүртэл тэмдэглэдэг аж.

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=NrmMk1Myrxc

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close