Хятадын Цянси мужийн Наньчан хотын тоосгоны үйлдвэрийн эзэн ажилчдадаа цалингийн оронд тоосго шахжээ. Энэ талаар “Цянси жибао” сонинд мэдээлсэн байна.
Үйлдвэрийн эзэн цагаач 30 ажилчиндаа 900 мянган юанийн цалингийн өртэй байжээ. Ингээд цалингаа авч чадаагүй ажилчид орон нутгийн захиргаанд тусламж хүсч хандсан байна. Орон нутгийн захиргаанаас ч үйлдвэрийн эзэнд ажилчдынхаа цалинг төлөх захирамж гаргажээ. Гэвч үйлдвэрийн эзэн мөнгө өгөхийн оронд тоосго шахсан байна.
Тус хэвлэлд үйлдвэрийн эзэн цалингаа яагаад саатуулсан, ажилчид тоосго авсандаа сэтгэл хангалуун үлдсэн үү зэрэг асуудлыг мэдээлээгүй байна.
Үйлдвэрийн эзэн