Эрэн сурвалжлагдаж байсан сэжиг бүхий этгээд Булган аймгийн замын цагдаагийн алба хаагч руу буудсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Золоор цагдаагийн биед ноцтой эрсдэл гараагүй бөгөөд хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна.
Сэжигтэн нь өмнө нь хэд хэдэн удаа ял эдлээд суллагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд байгаль хамгаалагчийн биед халдсан хэрэг үйлдээд зугтсан аж. Одоогоор түүнийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.