Галзуу чоно, үнэгэнд таван иргэн хазуулжээ

Говь-Алтай аймагт Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тус аймгийг Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, гурван том хүн, хоёр хүүхэд хазуулжээ.

Галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болсон байна. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

 

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.