Японы эргийн хамгаалалтын удирдлагын газрын мэдээлж буйгаар Солонгосын хойгоос тус улсын эрэг дээр ирэх далбаат онгоцны тоо эрс өссөн гэнэ. Тус байгууллагын мэдээлснээр 01 дүгээр сарын 1-нэээс 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 83 тохиолдол бүртгэгдсэн байна.

Далбаат онгоцнууд Японы эрэг дээр гарч ирэх юм уу эрэг хавиар эргэлддэг байна. Ийм тохиолдол 2013 оноос бүртгэгдэж эхэлсэн гэжээ. Ихэнх тохиолдолд хоосон далбаат онгоц олддог бол таван удаа нийт 42 хүн гарч иржээ. Түүнчлэн зургаан удаа нийт 19 хүний цогцос олдсон байна.

Япон улсын засаг захиргааны тэмдэглэснээр Японы эдийн засгийн бүсэд Хойд Солонгосын загасчлалын олон завь зориуд орж ирж, гадаад валют олох зорилготой байдаг гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн