Ирландын иргэн Алекс Берминхем “Twitter” хуудсандаа эмээгийнхээ хийсэн хөгжилтэй үйлдлийг оруулжээ. 74 настай эмээ шинэ жилийн бөмбөлөг худалдан авч, түүгээрээ гацуураа чимэглэжээ. Гэтэл тэрхүү бөмбөлгийг нь ойроос хартал эмээд баярын чимэглэл худалдаагүй болох нь ил болж гэнэ.
Ач охин нь эмээдээ тунгалаг бөмбөлөг хэлбэртэй дотуур хувцас худалдан авсан байна гэж хэлээд нээж үзүүлтэл стринг дотоож байсан ажээ.
Энэ тухай ач охин Алекс Берминхем “Миний 74 настай эмээ энэ зул сарын бөмбөлгийг гэр ахуйн барааны дэлгүүрээс авсан гэнэ. Ингээд түүнийг гацуурт өлгөх үед эмээ өөрөө ч мэдэлгүй бөмбөлөг дотор савласан гялалздаг стринг дотоож авсан байсныг ойлгосон. Бүгдэд нь хачирхалтай Зул сарын мэнд” гэж бичжээ.
Ач охин нь эмээдээ бөмбөлөг биш гэж хэлэхэд эмээ сандарч “Бурхан минь, дэлгүүрийн ажилтнууд намайг зургаан ширхэг дотоож авахаар нь гайхсан байх даа” гэж хэлсэн тухай охин ярьжээ.