Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу “ногоон эмнэлэг”-ийн хэвтэн эмчлүүлэх байрны нээлт өнөөдөр боллоо. Тус эмнэлгийн “Б” блок нь 10 тасаг бүхий 240 ортой, зургаан хагалгааны өрөөтэй. Өмнө нь зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан юм.
Нийт 10855 метр квадрат бүхий талбайтай эмнэлгийн байр нь дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, мэс засал, гэмтлийн мэс засал, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Ингэснээр жилд 7500-8000 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.