АНУ-ын Тагнуулын төв газар А.Гитлерийн үхлийн түүхийг худал гэжээ

2018-08-13 10:481min2
gitler

АНУ-ын Тагнуулын төв газрын архиваас саяхан ил болгосон баримтаас үзвэл нацистын Германы удирдагч Адольф Гитлерийн үхлийн түүх худал болж таарч байна. Америкийн тагнуулын газрын 1955 оны аравдугаар сарын 10-ны өдрийн уг баримтаас үзэхэд Гитлер дэлхийн хоёрдугаар дайны дараа Латин Америк руу зугтсан гэнэ. СС-ийн дайчин асан Филипп Ситроен Венесуэлиэс Колумб руу томилолтоор явахдаа Гитлертэй сард нэг удаа уулздаг байсан гэнэ. Эдгээр уулзалтыг батлах зорилгоор мэдээлэл өгөгч Колумбын Тунга хотод 1954 онд авсан нэгэн гэрэл зургийг авч явуулжээ.

Уг зураг дээр Ситроен үнэхээр Гитлертэй төстэй хүнтэй хамт сууж байгаа нь харагддаг аж. Нацистын удирдагч асан Латин Америкт Шриттельмайер нэрээр нуугдаж байжээ. Үүнээс гадна Гитлер 1955 оны нэгдүгээр сарын Колумбаас Аргентин руу шилжсэн тухай мэдээлэл иржээ. Албан ёсны баримтаар бол Адольф Гитлер эхнэр Ева Браунтайгаа 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Берлин хотноо амиа егүүтгэсэн гэдэг билээ.

Эх сурвалж: ТСН

2 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-08-13 13:57 at 13:57

    АНУ-ын ТТГ далдыг хардаг болоо юу, бүх түүхийг өөртөө ашигтайгаар эргүүлнэ, Одоо Суданд хийж буй Америкийн яргаллыг хар

    Хариулах

  • ghh

    2018-08-13 14:26 at 14:26

    huts huts amerik baihgui bol ene delhii tamiin togoo boloh baisan ymaaa uhernuudee

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй