ББСБ-ын орлого 6.3 хувиар өсч, 89.5 тэрбум төгрөгт хүрчээ

Банк бус санхүүгийн байгууллага ()-уудын нийт орлого 2017 оны хоёрдугаар улиралд жилийн өмнөхөөсөө 6.3 хувиар өсөж, 89.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ орлогын 83.0 хувийг хүүгийн, 13.4 хувийг хүүгийн бус, үлдсэн 3.6 хувийг үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна.

Хагас жилийн байдлаар 533 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн 76.7 хувь буюу 409 нь 32.4 тэрбум төгрөгийн ашигтай, 18.2 хувь буюу 97 нь 4.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаас үзвэл салбарын хэмжээнд ашигт ажиллагаа ихээхэн өсөлттэй байгааг харж болно. Хоёрдугаар улирлын дүнгээр системийн хэмжээгээр нийт 28.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2016 оны хагас жилийнхтэй харьцуулахад 3.1 тэрбум төгрөгөөр буюу 12.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.