Олон нийтийн сүлжээгээр шинэ  Himera Q нэртэй суперкарын зургийг тараажээ. Суперкарыг украин инженерүүд бүтээж байгаа гэнэ. Товарын хувилбар нь бүрэн бүтэн цахилгаан төхөөрөмжүүдээр тоноглогдох бөгөөд анхны дуудлагын үнийг 700 мянган евро гэсэн байв.

Гэрэл зураг сүлжээгээр нийтлэгдсэнтэй зэрэгцэн уг машины талаар олон янзын яриа өрнөж байна. Төлөвлөснөөр уг машиныг Украинд цуглуулан бүтээж, дөрвөн цахилгаан хөдөлгүүрээр тоноглох ёстой, мянган цахилгаан хүчний хүчин чадалтай гэгдэж байв.

Байрнаасаа гурван секундын дотор 100 км-ын хурд авах гэнэ. Бүтээгч компанийн төлөөлөгчийн хэлснээр, машины хөдөлгүүр ба шасси дээр украин инженерүүд ажилласан байна. Ер нь компанийг үүсгэн байгуулагчид нь украинчууд. Гэхдээ одоо машиныг бүтээх ажиллагаа Испанид явагдаж байгаа.

Ирээдүйд түүний үйлдвэрлэлийн зарим хэсгийг Украинд авчрах юм байна. Шинэ анхдагч хоёр загварыг 10 хүн хоёр жилийн хугацаанд хийжээ. Одоо тэр хоёр загвар Испанид туршигдаж байгаа. Үйлдвэрийн дамжлагын өмнөх эдгээр машинуудын нэг нь графен зайтай, цахилгаан хөдөлгүүрээр тоноглогджээ.

Ердийн үед зайг 30 минутад, “турбодэглэмд” нь найман минутад цэнэглэж болох гэнэ. Машины  дээд хурд нь цагийн 350 км болж байна. Himera Q машины интерьерын тоноглолд арьс, цэвэр модыг ашигласан ба захиалагчийн хүсэлтийн дагуу  салоныг нь үнэт металлаар тоноглож өгөх юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн