Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан ирэх сарын 23-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн бүрэн эрхээ өгсөн тухай Straits Times сонинд мэдээлжээ. Ингээд шинэ Ерөнхийлөгч тодрох хүртэл тус улсын төрийн тэргүүний үүргийг Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн хорооны дарга Жозеф Юварай Пиллэй гүйцэтгэх юм байна.
Тан өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ зарласан аж. Тони Тан Сингапуртаа 520 мянга гаруйгаар тоологддог малай үндэстэнг төлөөлдөг байна. Түүнчлэн тус улсад 2.9 сая хятад угсаатан, 357 мянган энэтхэг аж төрдөг аж.
Э.ЗАЯА