Их Британийн сайд нарын танхимын тэргүүн Тереза Мэй Европын холбооноос улсаа гаргасны дараа огцрох бодолгүй байна. Энэхүү мэдэгдлийн Ерөнхий сайдын бичиг хэргийн албанаас мэдээлжээ. Уг мэдэгдэлд тэмдэглэснээр Мэй 2019 онд огцрох хүсэлт гаргахгүй бөгөөд Засгийн газраа үргэлжлүүлэн удирдах гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт “The Daily Mirror”-т гарсан нэгэн материалд Ерөнхий сайдыг 2019 оны наймдугаар сарын 30-нд намын дарга, Засгийн газрын тэргүүний ажлаа өгөхөөр төлөвлөж байгаа тухай дурджээ. Тус сонин уг мэдээллийг парламент дахь Консерватив намын гишүүний хэлснээс эх сурвалж болгон тавьжээ. Сонирхуулахад Их Британи улс 2019 оны гуравдугаар сарын сүүлчээр Европын холбооноос гарах төлөвлөгөөтэй байна.
Э.ЗАЯА