АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амралтаа таслан байж нэгэн тогтоолд гарын үсэг зурлаа. Энэ бол АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизерт Хятадын эсрэг мөрдлөг шалгалт явуулах тухай тогтоол юм. Вашингтоны зүгээс Бээжинг АНУ-ын оюуны өмчийг хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Харин Хятадын тал АНУ-ыг үүгээрээ Хойд Солонгосын асуудлаар дарамт шахалт үзүүлэхийг оролдож байна гэж үзэж байна.

Роберт Лайтхизерийн хувьд энэ асуудлыг судлаад оны эцэс гэхэд үр дүнгээ танилцуулах үүрэгтэй. Тухайн үед энэ хэрэг батлагдвал 1974 оны Худалдааны баримтын 301 дүгээр зүйлд заасанчлан АНУ-ын тал дангаараа Америкийн бүтэгдэхүүнийг хамгаалах зорилгоор экспортын бараа бүтээгдэхүүнд саад тавих эрхтэй гэсэн үг. Ингэснээр Хятадад 600 тэрбум ам.долларын хохирол учирна гэж Трампын засаг захиргааныхан тооцоолжээ.

Трамп ийм шийдвэр гаргах болсноо Хятадын фирмүүд америк бүтээгдэхүүн, технологи, санааг хуулбарлаж, дараа нь энэ бүтээгдэхүүнээ АНУ-д илүү хямд өртгөөр худалддаг гэжээ. Америкийн оюуны өмчийн хулгайн асуудлыг хариуцсан комиссын тооцоолсноор хуурамч бараа, программ хангамж, худалдааны нууцын хулгайн улмаас АНУ-ын эдийн засагт учирсан хохирол 225-600 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ.

Өнгөрсөн онд АНУ, Хятадын худалдааны эргэлт 648 тэрбум ам.доллар болжээ. Харин АНУ-ын худалдааны алдагдалд 310 орчим тэрбум ам.доллар болсон байна. Тиймээс Трамп хоёр орны хоорондох худалдааны тэнцвэргүй байдлыг хатуу шүүмжлээд хятад бараанд нэмэлт татвар зорилготой байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр мэдээж дэлхийн хамгийн хүчирхэг хоёр эдийн засгийн хооронд худалдааны томоохон дайн эхэлнэ гэсэн үг юм.

Э.ЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн