Ерөнхийлөгч Х.Баттулга: Олон хүний итгэлийг яаж дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж байна

2017-07-11 17:191min20

Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт өгсөн богино хэмжээний ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.

-Танд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Наадам сайхан болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. Сонгуулийн эцсийн дүн долдугаар сарын 8-нд гарсан нь өөрийнхөө хувьд наадмын нээлтэд бэлтгэл муутай оролцлоо. Улсын наадмыг хүүхэд байхаасаа аавтайгаа хамт бөхийн асраас үздэг байсан.

-Магадгүй энэ жилийн наадам таны амьдралын хамгийн дурсамжтай наадам байна байх гэж бодож байна?

-Бөхөө хажуугаас нь үздэг байсан. Энэ жил индэр дээрээс наадмаа нээж, наадмаа үзлээ. Их сонин л байдаг юм байна.

-Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Ерөнхийлөгчийн тамгын газраа эмхэлсэн.  Ард олон нийт рүүгээ хандсан хамгийн эхний ажил тань юу байх вэ?

-Наадмын дараагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хамт олон, намынхантайгаа ярьж, төлөвлөсөн тодорхой ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөгөө гаргасан байгаа. Би өөрөө бизнесийн давхаргаас улс төрд орсон учраас арай илүү прагматик шийдвэрүүд гаргах нь бусад Ерөнхийлөгчдөөс онцлог байх болов уу гэж бодож байна. Мэдээж энэ олон хүний итгэлийг яаж дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж явж байна.

-Та дөрвөн жилийн дараах Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний олон жил бодож, мөрөөдөж явсан зүйл бол баян уудам нутагтай, олон зуун, мянганы түүхтэй төрт ёст энэ улсыг маш богино хугацаанд сэргэн мандах боломжтой бүх ажлуудыг эхлүүлнэ. Дөрвөн жил гэдэг харахад урт хугацаа юм шиг хэрнээ ажил эрчимжээд ирэхэд  богинохон хугацаа байдаг. Тиймээс бодож, төлөвлөж явсан мөрөөдлөө төлөвлөөд эхлүүлсэн, зарим ажлыг нь дуусгасан байх болов уу гэсэн бодолтой байна.

Гэрэл зургийг gogo.mn

20 сэтгэгдэлтэй

  • O

    2017-07-11 18:16 at 18:16

    Namiinhantaigaa yarina gej uy gesen ug uym bol.ard tumnii bish AN ii eronhiilogch uoo

    Хариулах

    • Davaa

      2017-07-11 18:44 at 18:44

      Enkoldiin khumuusiig avch bolokhgui shdee. Tegekheer Bagabandi shig namaa dagaaad bkhaas yakhav

      Хариулах

    • Зочин

      2017-07-11 23:27 at 23:27

      Тийм л болж таарлах

      Хариулах

    • Зочин

      2017-07-12 19:56 at 19:56

      Намд чинь бус өөрт чинь санал өгсөн хүмүүс хагаралдуулах бус эвлэлдүүлэхийг хүсэж байна.

      Хариулах

    • Зочин

      2017-07-12 15:24 at 15:24

      Namiinhantaigaa yrina gedeg chin yu gesen ug yum bol.ard tumneesee asuj ajilaa ehelne gej heldeggui yum bhdaa

      Хариулах

  • MONGOL NAADAM

    2017-07-12 00:11 at 00:11

    IIM UHAMSARTAI BATTULGA HUN GARSAND MAASH IKH BAYARLAA NAADMAAR YAMAR ENGIIN YUM BE ALHAJ ORJ IREEL ENGIIN SAIKHAN MONGOL DEELTEI TAALAGDSAAN BAYARLAA

    Хариулах

  • Tvmen olzii

    2017-07-12 01:12 at 01:12

    Sanaaa zowoh yumgviee chadnaa ….harin AH namaas asuuh bish ooriinhooroo bvh ajilaa yawuulbal zvgeer yumsan bid Battulga gedeg eronhiilogchid itgej naidaj songoson ta chadnaa amjilt ard tvmeniibee bishersen eronhiilogch bh bno engiin saihan daruuhan amjilt

    Хариулах

    • Hji

      2017-07-12 10:20 at 10:20

      Ard tumnih bish ANguchdin erunhilugch

      Хариулах

  • Naran Solongo

    2017-07-12 02:21 at 02:21

    Mongol Uls Hogjin Badar tugaa!
    Tand Ajil Amdraliin Amjilt Xusie!!!
    Xamgiin Gol n Jinhene Mergegeliin ondor chadvartaa, ooriin itgel daah humuuseer toiruulah heregtee!!!
    Mongol Yalna!

    Хариулах

  • Зоослогч

    2017-07-12 07:29 at 07:29

    Түмний итгэлийг даая гэвэл эхлээд ойр тойрныхоо хулгайч худалч нь мэдэгдэхгүй хүмүүсээ шалга нэгээд нам дагасан хулгайчуудыг шалга дараа нь төрөөс хумсалдаг хулгайчуудыг шалга. ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ НАЙЗ НӨХӨДӨӨ Ч ШИЙТГЭ. САЙН ҮЙЛ ХИЙСЭН БОЛ ӨРСӨЛДӨГЧ НАРААСАА Ч ШАГНА

    Хариулах

    • Зочин

      2017-07-12 11:40 at 11:40

      taalagdlaa tani hariult zob zvitei b.na

      Хариулах

  • Энхээ

    2017-07-12 07:46 at 07:46

    Таны нам чадахгүй бна гэдгийг ард түмэн 2016 онд дүгнэсэн. Та өөрөө, маш сайн зөвлөхүүдтэйгээ нийлж шийдээсэй.

    Хариулах

  • Amidral uuruu azjargal

    2017-07-12 08:51 at 08:51

    Tiimee ali neg namruu hazaival ard tumnii bish basl huuchnii uildel davtagdana shuudee namiig bish taniig songoson shuu dee,ta chadnaa amjilt

    Хариулах

  • Ган

    2017-07-12 12:00 at 12:00

    Шагнах зүйтэй бол дайснаа шагна, яллах зүйтэй бол нөхрөө ч ялла гэж нэг монгол кинонд дээр хэлсэн байдаг.
    Бас хамгийн том шагнал бол уучлал гэнэ.

    Хариулах

  • зочин

    2017-07-13 07:57 at 07:57

    Ерөнхийлөгч бол олон түмний эв нэгдлийг л хангах үүрэгтэй.

    Хариулах

  • Tvmen ulzii

    2017-07-13 09:35 at 09:35

    Bi taniig mash sain ajil her egch erinhiilech Baij chains itgej baigaa

    Хариулах

  • Badamkhvv Tvmen ulzii

    2017-07-13 09:37 at 09:37

    Bi taniig mash sain ajil her egch erinhiilech Baij chains itgej baigaa

    Хариулах

  • Иргэн Мядагдорж

    2017-07-13 12:36 at 12:36

    Мөнхийн дайсан гэж үгүй мөнхийн эрх ашиг гэж байдаг гэгчлэн харж л байя даа

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй