Өнөөдөр (2017.07.03) манай улсад “Цусаа хандивлах өдөр” тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төв сар бүрийн 3-нд энэ өдрийг тэмдэглэх санаачилгыг 2015 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн билээ.

Гурав дахь жилдээ тэмдэглэж буй энэ аянд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж цусаа хандивлаж  байна.  Энэ жил “Амьдрал бэлэглэе” уриан дор цусаа хандивлах өдөрийг тэмдэглэж байгаа бөгөөд олон нийтэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын  донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах зорилготой юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн