Нийгэм

Шатахууны хоосон сав дэлбэрч хоёр хүн гэмтэж, нэг нь амиа алджээ

Өчигдөр (2017.06.29) 17:00 цагийн үед “Нефть хангамж”-ийн хашаанд шатахуун ачдаг автомашины сав дэлбэрч хоёр хүн гэмтэж, нэг нь шархаа даалгүй амиа алдсан байна.

Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар ослын газарт очиход  ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суугч, 39 настай Г,  ЧД-ийн 15 хороонд оршин суугч 34 настай  Б  нарын гал, хөл нь хугарч, хүндээр гэмтсэн байжээ. Тэднийг ГССҮТөвд яаралтай хүргэж Г нь шархаа даасангүй. Харин Б-ийн биеийн байдал хүнд эмчлүүлж байгаа аж.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close